Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КАЙСЭРИ ХОТНОО ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭВ

 Бүгд Найрамдах Турк Улсын Кайсэри хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээх ёслол энэ сарын 18-нд болов.   Уг ёслолд Кайсэри мужийн захирагч Шэриф Йылмаз, Кайсэри хотын дарга Мэхмэт Өзхасэки, “Силвер” группын ерөнхий захирал, Монгол Улсын Өргөмжит консул Хасан Хаскараман нар болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож үг хэллээ.  

Ёслолын үеэр Монголын тухай баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Кайсэри хотод суралцдаг Монголын оюутнууд концерт тоглолоо.  Элчин сайд Б.Батхишиг мөн өдөр Кайсэри хотын Залуу бизнес эрхлэгчдийн холбооны гишүүдтэй уулзаж, Монголын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын нөхцөл, шинэчлэлийн Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариулав.

Мөн Монголд бүрэн шаталтын зуух үйлдвэрлэн нийлүүлж байгаа “Силвер” группын үйлдвэрийн ажилтай танилцлаа.   Кайсэри хот нь сая гаруй хүн амтай, нийслэл Анкарагаас 340 км-ийн зайд оршдог гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.