Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы Ерөнхий сайд Монголд айлчилна

“Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 30, 31-нд Монголд айлчилна. Тэрбээр 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан, эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах ажлын явц болон газрын ховор металл олборлоход Японы талаас үзүүлэх тусламжийн талаар ярилцаж, 31-нд эх орондоо буцна” гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ. Саяхан Японы парламентын гишүүн Шиозаки Ясүхиса Монголд ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үедээ Ерөнхий сайд Абэгийн хувийн захидлыг гардуулсан байна. Манай Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдыг энэ жилдээ багтаан Монголд айлчлахыг урьсан тул тэрбээр ийн айлчилж буй аж.

Японы “Санкэй шимбүн” сонины “Юүкан Фүжи” хавсралтад “Ерөнхий сайд Абэ Монголын Ерөнхийлөгчтэй газрын ховор металлын олборлолт, эдийн засгийн түншлэлийн талаар ярилцахаас гадна сүүлийн үед Сэнкаку арлыг булаацалдан харилцаа муудаад байгаа Хятад улсад шахалт үзүүлэх зорилгоор хөрш оронд нь айлчилж байна. Маргаантай арлын асуудлаар алхам ч буулт хийхгүй гэж буй Шинзо Абэ гадаад бодлогоо Хятадад хандуулна гэж мэдэгдээд байгаа. Монголд хийх айлчлал энэ бодлогын эхлэл байж болох юм.

Мөн Монгол социалист улс байсны хувьд Хойд Солонгостой сайн харилцаатай төдийгүй, Япон-Хойд Солонгосын яриа уулзалтыг өөрийн нутаг дээр зохион байгуулж байлаа. Тиймээс Хойд Солонгосын талаар ч Монголд ярилцах бололтой” гэж бичжээ.


М.Сугар -Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.