Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр гахайн 10 орчим тонн өөх оруулахыг завдлаа

 МХЕГ-ын даргын тушаалаар малын гоц халдварт өвчин гарах магадлал бүхий улс орнуудаас гахайн мах, өөх оруулахыг хориглоод байгаа. Гэтэл он гарсаар нийт 14 удаагийн үйлдлээр 80 орчим тонн гахайн өөх улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол ГЕГ-т бүртгэгджээ.

Уржигдар БНСУ-аас 40 тоннын чингэлэг хотын гаалийн хяналтын бүсэд буусныг гаалийн байцаагчид нарийвчлан шалгахад барилгын материал гэж мэдүүлсэн барааны цаана 10 гаруй тонн гахайн өөхийг манай улсын иргэн Б гэгч хууль бусаар оруулах гэж байсан нь илэрчээ. Сүүлийн үед ийм хэрэг нэлээд гарах болсон шалтгааныг Гаалийн ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Манай улсын иргэд БНСУ-аас гахайн өөх нуун оруулж ирэх тохиолдол нэлээд гарч байна.

Цахим сайтад мэдээлж буйгаар БНСУ-д гахайн ханиад гарч, 10 орчим хүн амь насаа алдсан байна. Тус улс дотооддоо гахайн өөх устгах ажил хийж байгаа. Гэтэл манай иргэд зохион байгуулалттай, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдлаа. Хууль зөрчсөн хүмүүсийг УМБГ шалгана” гэв.


 Б.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.