Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БУШИЙН УДМЫНХНЫ ҮЕ ТАСРАХГҮЙ НЬ

 АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Ж.Бушийн ач хүү Жорж Прескотт Буш Техас муж улсын газрын комиссарын албанд нэрээ дэвшүүлжээ. Газар хийгээд тэнд байгаа ашигт малтмалыг захиран зарцуулах ажил эрхэлдэг энэ алба цаашид томоохон албанд хөл тавих эхний алхам болох нь цөөнгүй аж. Тиймээс энэ өрсөлдөөнд ялбал Техас муж улсад, цаашлаад үндэсний хэмжээнд улс төрийн шатаар амжилттай ахих бас нэг хүн Буш нарын удмаас гарч ирж ч болох юм. Жорж Прескотт бол Флорида муж улсын амбан захирагч байсан Жеб Бушийн хүү. Ээж Колумба нь мексик үндэстэн. Жорж Прескоттын өвөө, эцэг Буш АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч байсан. Хуульч мэргэжилтэй Жорж Прес котт Буш испани хэл сайн мэднэ. Испани хэлт хүн амын дунд нэр хүндтэй. Техаст испани хэлтнүүд хүн амын 35 хувийг эзэлдэг. Тэд АН-аас нэр дэвшигчдийг илүүтэй дэмждэг бол Жорж Прескотт БНН-ын хүн. 2012 оны зун тэрбээр Техас муж улсын БНН-ын санхүүгийн орлогч даргын албан тушаалд нэрээ дэвшүүлж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.