Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кенийн цэцэг, ногоо хог дээр гарлаа

Кенийн хогийн цэгүүдийг цэцэг дүүргэж байна. Исландад галт уул дэлбэрсэнтэй хол боотойгоор тоосонцор бүхий манан Европыг бүрхэж, агаарын тээвэр зогссон билээ.

Үүнээс болж Парис, Амстердам зэрэг хотод цэцэг баглан нийлүүлдэг 5000 гаруй кени ажилчин сул зогсож буйг “Associated Press” мэдээлэв. Европын орнууд руу өдөртөө 1000 тонн цэцэг илгээдэг Кенийн хүлэмжийн салбар асар их алдагдал хүлээж, нөхцөл байдал улам дордож буй аж.

Түүнчлэн Европын ресторануудад нийлүүлдэг шош, брокколи зэрэг ногоо гоо кеничүүд эдүгээ малын тэжээлд ашиглах болжээ. Агаарын тээврийн хязгаарлалт жижиг фермер үүдийг дампууралд хүргэж болзошгүйг тус улсын мэргэжилтн үүд анхааруулж байна. Учир нь, Кенийн ихэнх фермер тариалалтаа банкны зээлээр хийдэг бөгөөд цаашид алдагдал хүлээсээр байвал өрөө төлж чадахгүйд хүрч болзошгүй гэнэ. Исландад галт уул дэлбэрснээс хойш яг нэг долоо хоног өнгөрч буй агаад өнөөдрийн байдлаар манан харьцангуй гайгүй болж байгааг РБК мэдээлэв.

Олон улсын цаг уур судлалын байгууллагын төлөөлөгчдийн таамаглаж буйгаар энэ амралтын өдрүүдэд манан бүрэн арилах аж. Өнөөдрийн байдлаар агаарын тээврийн компаниуд Европын нислэгийнхээ тал хувийг сэргээгээд байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.