Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ичээнд орсон намууд ил гарав

 УИХ-ын сонгуулиас хойш “ичээндээ” байсан намууд өчигдөр сэрэв. УИХ-ын даргын захирамжаар намрын чуулганы төгсгөлд байгуулсан Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль шинээр боловсруулах үүрэг бүхий гурван Ажлын хэсгийн ахлагч тэднийг Төрийн ордонд цугларахад хүргэсэн нь энэ. Улс төрийн тогтолцоог тодорхойлох, улс орны амьдралыг шийдэх эдгээр гурван том хуулийн төсөл чухал үүрэгтэй. Гэхдээ энэ удаад Улс төрийн намуудын болон тэдний санх үүжилтийн тухай хуулийн төслийг онцлон УИХ-д суудалг үй намуудын саналыг сонсох ёстой гэж үзжээ. Хэлэлцүүлэгт Парламентад суудалтай таван намаас гадна суудалг үй 10 орчим намын төлөөлөл оролцов. Үндсэн хуульд нэмэлт оруулах эсэхийг судлах Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог, гурван ч сонгуулийн хуулийг нэгтгэсэн төсөл боловсруулах үүрэг хүлээсэн Ажлын хэсгийн гиш үүн Р.Бурмаа, намуудтай холбоотой хэсгийг дэд дарга С.Баярцогт ахалж буй юм байна. Улс төрийн намуудын бодлого, хатуу гишүүнчлэл байх эсэх, нам тусдаа өмчтэй байх уу, ямар эх үүсвэрээр санхүүжвэл зөв бэ гэх мэт хэд хэдэн гол саналыг С.Баярцогт танилцуулсан.

Төсөл, танилцуулгыг тэдэнд урьдчилан тараасан учраас шууд санал сонсов. Намын хатуу гишүүнчлэл шаардлагагүй гэсэн саналыг бүх намын төлөөлөл дэмжсэн юм. Тэд мөн улс төрийн намуудад том, жижгээс нь үл хамааран ижил гараа, нөхцөл бүрдүүлэх ёстой гэдгийг сануулж байлаа. Үүний тулд намуудыг төр санхүүжүүлж, хяналтаа тавих нь зөв гэдэг дээр санал нэгдэнэ лээ. Тэгэхгүй болохоор баян намд давуу эрх олдож байгааг шүүмжилсэн. МНН-ын дарга О.Бум-Ялагч УИХ-д суудал авсан намд олгодог санхүүжилтийг Дээд шүүхэд бүртгүүлсэн дансанд нь шилж үүлэхгүй бол сонгогдсон гишүүний хувийн дансанд ордог явдал гарсан хэмээн ярив. Мөн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намын дараагийн сонгуулийн зардлыг төр даах санал гаргасан. Намын нэрийг бусдад давхардуулж олгохг үй байхад санаа тавихыг ч бас хүслээ. МНН, ИЗНН-ынхан “ногоон” гэдэг үгэн дээр нэлээд асуудал үүсгэж байсан билээ.

Эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа ярихгүйгээр бусдыг нь өөрчлөөд үр дүн гарахгүй гэж МУННын дарга Б.Батболд үзсэн. УИХ-ын гиш үүн Г.Уянга ч бас нийтлэг үнэт зүйлээ тодорхойлж байж дараагийн асуудлыг ярих хэрэгтэй, гурван том хуулийг зэрэгцүүлэх боломжгүй гэв. 16 жил төрийн эрхийг барьсан МАНаас эхлээд салж, тэднийг “тэтгэвэрт нь гаргах ёстой” гэдэг саналыг БНН-ын Б.Жаргалсайхан, МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Өнөрбаяр нар гаргав. Б.Жаргалсайхан МАН-д гомдсон сэтгэлээ уудалж, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил нарын уурыг буцалгав. Тэрбээр өөрчл өлт хийхийг дэмжсэн ч эхлээд баталсан хууль нь хэр хэрэгждэгийг хянах ёстой гэсэн юм. Ингээд “МАН-ынхан 16 жил төр барихдаа баахан компани байгуулж, тендерээ тийш нь шилжүүлээд орлогоос нь намдаа авдаг. Мөн элдэв сангийн хөрөнгө, Эрдэнэтэд “хог” шахах гэх мэт аргаар баяжсан нь үнэн. Тиймээс эхлээд МАН-ынхнаас салах хэрэгтэй. Ер нь Үндсэн хуулиараа хориглоё. Данзан, Бодоо бидний өвөг дээдэс гээд байна. Тэдний хийсэн гавьяаг одоо өмчлөх юм гэнэ. Тэр үеийн Ардын нам большевик, одоогийн МАН луйврын үзэл баримтлалтай” гэх мэтээр “халж” эхэлтэл хурал удирдагч С.Баярцогт түүнд “Гол зүйлээ яриарай. Г.Занданшатар дарга захиалгаар яриуллаа гээд байна” гэлээ. Өнөөх нь “Захиалгаар муулаад байх юу байсан юм. Г.Занданшатараас хэн айх вэ, нүд рүү нь харж байгаад ярина. Сайд байхдаа чи айлгадаг л байсан юм биз, одоо чадахгүй. Ер нь МАН-ын хийсэн луйврыг АН луйврын аргаар дарсныг зөв гэж бодож байгаа. Бүртгэлийг тэд бүр гартаа авчихсан байсан. АН-ынхан компьютерийн аргаар луйвар хийж, МАН-ыг дарсан нь зөв, гэхдээ энэ аргаа нэг хэрэглээд больчих хэрэгтэй. МАН шиг ялзарчихаж болохг үй. МАН-ыг ер нь яаж тараах аргыг би та нарт зааж өгье” гэх мэтээр ярив.

Ц.Мөнх-Оргил “Жагаа, чи аль хөл дээрээ босчихсон юм бэ. Нэг болохоор хайр зарлаад, нэг бол хяргачих гээд байх юм. Ажил хэрэгчээр асуудлаа ярь” гэхэд БНН-ын дарга “Би чамайг хайрлаж байсан удаагүй шүү” гэж маргалаа. Эх орон намын генсек И.Эрдэнэбаатар намууд нэгдсэн байртай болох санал дэвшүүлэв. ИЗНН-ын гишүүн Х.Бат-Ялалт “Амьдрахын эрхэнд талх хулгайлсан хүнд хууль үйлчилдэг атлаа хэдэн тэрбумаар нь улсын хөрөнгө идсэн хүмүүсийг яадаг ч үгүй. С.Баярцогт сайд байхдаа улсын эсрэг том гэмт хэрэг хийсэн, одоо шоронд байх ёстой хүн. Гэтэл хариуцлага тооцох гэхээр түүнд “Би УИХ-ын тогтоолыг биелүүлсэн” гэж биеэ өмөөрөх боломж нь бий. Хуулийн хүрээнд хулхиддаг энэ байдлыг арилгахын тулд хяналтын систем бүрдүүлэх ёстой” гэсэн юм.

Энэ мэтээр саналаа хэлж байтал ИХН-ын генсек Д.Сүхжаргалмаа “Та нар битгий хууртаад бай л даа. Энд цуглуулж үг сонслоо гээд хүүхэд шиг баярлаад байх юм. Төслийн үг, үсгийн алдаа ярьсан болоод энэ хэлэлцүүлэг дуусна. Нөгөөд үүл нь бүх намын саналыг сонссон болж үлддэг. Баталсан хуулийг энэ УИХ биш, дараагийнхаас нь хэрэгжүүлэх нь ёс зүйд нийцнэ” гэлээ. Төслөө түр үүлж өгс өн бол хэлэлцүүлэг илүү үр дүнтэй, бодит саналтай байх байсан хэмээн Хамуг Монгол хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяр сануулаад “Хуулиас давуулж хандив авсан АН, МАН-д Дээд шүүх хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ алдааг давтахгүй хууль хийх хэрэгтэй” гэлээ. Хүрэлцэн ирж саналаа хэлсэн намын удирдлагуудад УИХ-ын дэд дарга С.Баярцогт талархаж, дараагийн удаа төслийг илүү нарийвчилж, шат шатны хэлэлцүүлэг хамт өрнүүлнэ гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.