Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил давахын тулд “өөрийн хувилбарыг” хайдаг болжээ

Нэг хэсэг хуурамч паспортоор хил зөрчих хэрэг явдал их гардаг байлаа. Тэгвэл сүүлийн үед өөртэйг өө адил төстэй хүний бичиг баримт ашиглах, эсвэл өөрийн нэр хаягийг өөрчлөн хил давах гэсэн оролдлого дахин гарах болжээ.

Тэднийг Буянт-Ухаа дахь Хилийн 0218 дугаар ангийн ажилтнууд илрүүлэн зохих газруудад хүлээлгэн өгдөг байна. Тухайлбал энэ сарын 19-нд СөүлУлаанбаатарын чиглэлийн нислэгээр Сүхбаатарын Адъяахүү гэгч хүн өөртэйгөө төстэй Бадамсүрэнгийн Мөнх жаргалын Е 0458205 дугаартай паспортыг ашиглан ул сын хил зөрчихөөр завд саныг илрүүлсэн байна.

Тэгвэл Улаанбаатар-Бээжин чиглэлийн Са-902 дугаар аялалын онгоцоор зорчих гэж байсан С.Сүхтөмөр УМБГын 2010 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 10/5- 1385 тоот албан бичгээр улсын хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн байхад хилээр гарах гэж оролджээ. Мөн энэ чиглэлд дөрөвдүгээр сарын 15-ний өдрийн Са-901 дүгээр аялалаар М.Халиун нь регистрийн дугаараа өөрчилж хил гарах гэж байсан бол 14-ний өдрийн Ом-24 дүгээр аялалын онгоцоор Энхбаярын Индра гэдэг бүсгүй овгоо өөрчилж Гэндэндарамын Индра нэрээр паспорт гаргуулан улсын хил зөрчих гэж байсан зэрэг хууль бусаар хил давах гэсэн хэрэг зөрчил олон гарсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “Хил давахын тулд “өөрийн хувилбарыг” хайдаг болжээ