Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Пакистанд шашнаас үүдэлтэй мөргөлдөөн боллоо

 Энэ сарын 10-нд Пакистаны хэд хэдэн хотод христийн шашин шүтдэг олон хүн жагсаал хийж, тэднийг лалын шашинтнуудын халдлагаас хамгаалахыг шаардав. Лахор хотод болсон эмх замбараагүй байдал яваандаа цагдаа, иргэд хоёрын хоорондын мөргөлдөөн болж эцэст нь хууль сахиулагчид бороохой, нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараасан байна.

Эсэргүүцлийн тэмцэл Карачи, Исламабад, Мултан, Квет хотод болжээ. Тэд өмгөөлөл хамгаалал хүсэхийн зэрэгцээ эмх замбараагүй байдал бий болгоход оролцоогүй христ шашинтнуудыг баривчиллаа гэж цагдаа нарыг буруутгасан байна. Энэ сарын 9-нд Лахор хотын христийн шашинтнуудын оршин суудаг хороололд лалын 3000 гаруй сүсэгтэн очиж түйвээжээ.

Христос шашинтнуудын 100 гаруй байшинг шатааж, хэд хэдэн дэлгүүрийг сүйдэлсэн байна. Цагдаа нар 150 орчим хүн баривчилсны дотор христийн шашинтан ч байсан аж. Христос шашинт залуу Саван Масих гэгчийг бурхан руу хараалаа хэмээн буруутгаснаас энэ хэрэг явдал үүдсэн байна. Масих өөрийн анд, лалын шашинт Шахид Имрантай ярилцаж байхдаа зөнч Мухаммедэд нь хүндэтгэлгүй хандсан юм байна. Тэгэхлээр нь тэнд байсан нөхрийнхөө хамт Шахид нь Масихын нэр дээр цагдаад гомдол гаргажээ. Тэд гурвуул архи уусан байсан гэнэ. Гэхдээ Масихыг баривчилсан нь лал шашинтнуудын гомдлыг барагдуулаагүйгээс тэд тэмцлээ ширүүсгэсэн байна. Масихыг буруутай гэж үзвэл түүнд цаазаар авахуулах аюул заналхийлнэ. Масих болохоор өөрийгөө буруугүй гэж үзэж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.