Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.ЭРДЭНЭЖАМЪЯН намын удирдлагадаа огцрох өргөдлөө гаргав

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг албан тушаал эрх мэдлээ урвуулан эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Тус газраас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн сэжигтэн Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын цахим хаягаар дэд сайдын нэрээр захидал бичиж, тэднийг эрэн сурвалжлах ажлыг түдгэлзүүлсэн юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дуусаад байгаа аж.

АТГ-ын эх сурвалжийн хэлснээр энэ долоо хоногт багтаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхээр болжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд түүнийг албан тушаалаа өгөхөөр өргөдөл бичсэн тухай мэдээлэл гадуур тараад буй. Энэ талаар МАХН-ын нэгэн ажилтнаас лавлахад “Өнгөрсөн ням гаригт намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын даргын асуудлаар нэлээд ярьсан. Тэр үеэр Н.Энхбаярын нэр нүүрээр өндөр албан тушаалд очсон атлаа эрүүл мэнд нь муу байхад юу ч хийхгүй зүгээр сууж байна” гэж зарим сайд, эрх бүхий албан тушаалтнуудад сануулга өгсөн. Үүнээс үүдээд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян албан тушаалаасаа огцрох өргөдөл бичсэн гэлээ.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.