Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудлыг зохицуулна

Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Нутгийн өөрөө удирдах байгууллага бичил уурхайн зориулалтаар олгох газрыг сонгож, энэ газрын талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн дүгнэлт гарсан тохиолдолд Засаг дарга ашигт малтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргасан нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ашиглуулна.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэд Иргэний хуульд заасны  дагуу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж болохоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа бичил уурхайн хэлбэрт шилжих, бичил уурхай эрхлэх газрын асуудал шийдэгдэх, иргэд зохион байгуулалтад орж, орон нутагт албан ёсны бүртгэлтэй болох, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгуулагын эрх, үүрэг тодорхой болно
Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах, бичил уурхайгаар олборлосон үнэт металл, эрдэнийн чулууны борлуулалт хяналтад орох, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Орон нутгаас авсан мэдээллээр 2009 оны 8 дугаар сарын байдлаар 35100 гаруй иргэн 18 аймгийн 57 орчим сумын 101 цэгт хувиараа алт, жонш, нүүрс, гянтболд болон бусад ашигт малтмал олборлож байна.           

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Хувиараа ашигт малтмал олборлогчдын асуудлыг зохицуулна