Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хилээр 1471 ширхэг сум нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улсын иргэн Д, Б нар ангийн зориулалттай 1471 ширхэг сумыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Энэ үйлдлийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч нар илрүүлсэн байна. Гаалийн ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Иргэн Д, Б нар хүний дайвар ачаа авчирсан гэж мэдэгдсэн.

Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ер нь иргэд хэн нэгний дайвар ачааг авахгүй, авлаа гэхэд ямар бараа болохыг нь сайн мэдэх хэрэгтэй. Эс бөг өөс хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч нэвтрүүлэх ёстой барааг оруулж байгаад гэм буруутан болох тохиолдол байна” гэв. Ангийн буу, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвш өөр өлтэй хоёр аж ахуйн нэгж  байдаг аж.


Э.Эрдэнэцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.