Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Булш тоногчид шийтгүүлэв

Говьсүмбэр аймгийн нутаг Чойрын богд, Сансар хайрхан уулын орчимд эртний хүрэл зэвсгийн үеийн түүх, соёлын дурсгалт олон газар байдаг. Гэтэл хялбар аргаар мөнгө олох гэсэн атгаг санаатнууд эртний хүний оромж, отог бууц, оршуулга, тахилгын газар, хөшөө чулуу байгаа газрыг нутгийн залуусаар заалгаж, ухаж тоносон хэрэг хэд хэдэн удаа гарсан байна. Тухайлбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 17-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, Цагаан эрэг гэдэг газарт байх булш хиргэсүүрийг ухаж, дотор нь байсан яс, бусад зүйлийг тонож гэмтээжээ. Уг хэргийг Дундговь аймгийн харьяат З, О, З нар үйлдсэн бөгөөд тэдэнд Говьсүмбэр аймгийн харьяат А гэгч газарчилжээ.

Гэмт этгээдүүд “Бид орон гэргүй ядуу хүмүүс. Эртний хаад ноёдыг оршуулахдаа шүрэн хөнжлөөр ороож, бас алт, мөнгө хийдэг байсан тухай ам дамжсан яриа сонсоод булш ухсан. Гэтэл тийм зүйл гараагүй, баахан яс байсан учраас хаяад явсан” гэж мэдүүлжээ. Тэдний ухаж, гэмтээсэн яс эртний хүнийх гэдэг нь шүүхийн шинжилгээгээр тогтоосон байна. Дөрвөн залууд холбогдох хэргийг Говьс үмбэр аймгийн шүүхээр хэлэлцэж, булш сүйтгэсэн гэм буруутайд тооцон, 400- 500 цаг албадан ажил хийх ял оноожээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.