Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДОХ-той хүүхдийг эмчилжээ

Ийм явдал АНУ-д тохиолдсон байна. Миссисипи мужид төрсөн, өдгөө хоёр нас зургаан сартай охины эмчилгээг дуусгаад ойролцоогоор нэг жил болж буй бөгөөд өвчнийх нь шинж тэмдэг арилж, сорилын үед вирус илрээгүй байна. Өнгөрсөн ням гаригт Атланта хотноо болсон “Ретровирус ба түүний боломжит халдварууд” сэдвээрх чуулганы үеэр Балтиморын “Johns Hopkins” их сургуулийн нян судлаач, доктор Дебора Персо энэ мэдээллийг танилцуулсан аж. Тэрбээр “Энэ нь ХДХВ буюу ДОХ-той эхээс төрсөн хүүхдийн өвчнийг бага насанд нь эмчлэх боломжтой гэдгийн баталгаа” хэмээжээ.

Эхийнхээ гэдсэнд бойжиж байсан охин нь халдвар авах эрсдэл өндөр байсан учраас ДОХ үүсгэгч уг вирусээр халдварласан эхийг төрөхийн нь өмнө ямар нэгэн эмчилгээ хийгээгүй аж. Охиныг төрмөгц Жэксон дахь Мис сисипигийн их сургуулийн анагаах төв рүү шилжүүлсэн байна. Төрөөд 30-хан цаг болсон охинд хүүхдийн ХДХВ-ын мэргэжилтэн, доктор Ханна Гэй вирусийн эсрэг эмчилгээ хийж эхэлснээр охиныг ийнхүү эрүүл болгожээ. Тэгэхдээ эхийн хэвлийд байхдаа вирусийн халдвар авсан хүүхдийг эмчлэхээр урьд нь ашиглаж байсан эмүүдийг л хэрэглэсэн гэнэ. Тиймээс уг өвчнийг эрт үед нь тогтмол эмчилснээр ийм амжилтад хүрснийг судлаачид тодотгожээ.

Судлаачид уг эмчилгээ бусад хүүхдэд мөн адил үйлчилж байгаа эсэхийг шинжлэхээр зэхжээ. Гэхдээ тэд уг эмчилгээ нь ХДХВийн халдвартай хүүхдийг эдгээх боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Хэрвээ охины цусан дахь ХДХВ бүрмөсөн устсан байвал энэ нь уг өвчнийг эмчилсэн дэлхийн хоёр дахь тохиолдол болох юм. Урьд нь 2007 онд Тимоти Рэй Браун ХДХВ-аас ангижирсан анхны хүн болсон билээ.

 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.