Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Энхболд: Данийн Засгийн газар манай ардчиллын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн

Хаалттай уулзалтын үеэр УИХ-ын дарга ийнхүү онцолжээ. Манай улс 1990-ээд оны эхээр ардчилсан нийгэмд шилжиж байх үед Данийн Засгийн газраас сонины хэвлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлсэн аж. Энэ нь олон нам, олон ургальч үзэл цаасан дээр хэвлэгдэж, шинэ Үндсэн хуулиар олгосон үг хэлэх эрх чөлөө биелэх боломжийг бүрдүүлсэн хэмээн манай спикер талархсан байна. Энэ нь “Данида” төсөл байжээ. Мөн цаашид дүүргийн халаалтын систем, уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл буюу сүүний үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох саналтайгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн “Уул уурхайн салбарын хувьд манай улсын нөхцөл байдал та бүхэнд туршлага болох байх. Ирэх 100 жилийн үнийг тооцоолж баялгаа ашиглах талаар бодлого боловсруулах нь зүйтэй.

Баялаг бол хязгаартай, харин хүн амын өсөлт хязгааргүй. Баялгийн үнээс гадна хөрөнгө оруулагчтай харилцах харилцаагаа тэнцвэржүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй байх. Бид 1997 оны хуулиараа хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй оруулах, эрсдэлтэйгээр олсон баялгаа олборлоход бид зөвхөн татвар авч байх нөхцөлтэй ажиллаж байсан бол 2006 оноос баялгийн 34 хувь нь Монголынх гэдэг шинэ ойлголтоор ажиллаж эхэлсэн юм. Татвар болоод бусад нөхцөлөө чангаруулаад ирэхээр хөрөнгө оруулагчтайгаа хүссэн хүсээгүй найрсаг бус харилцаанд орж байна” гэсэн байна. Ноён Могенс Ликкетофт хамтран ажиллах салбаруудын тухайд санал нэгтэй байгаагаа хэллээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн, уул уурхайн салбарын хөгжилд их гүрэн болоод жижиг улсад тулгарч буй бэрхшээл адил байна.

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын лообий, эдийн засгаар дамжиж улс төрд нөлөөлөх нөлөөллөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал олон улсад тулгарч байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.