Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

40.000 жилийн тэртээх хүний яс Монголоос олдлоо

Монгол Улсын нутагт ажилласан олон улсын багийнхан 40.000 настай гурван “хүн”- ийг малталтын үеэр илрүүлсэн тухай Оросын сайтуудад мэдээлжээ. Монгол, Япон, Новосибирск, Владивостокийн судлаачид тус багт багтан ажилласан бөгөөд “Монголын хойд хэсэгт оршдог нэгэн голын орчмоос олдсон тэдгээр олдворыг 12-40 мянган жилийн өмнөх үеийнх гэж археологичид баталж буй аж.

Тухайн нутгийн орчмоос олон үеийнхний ул мөр болсон эд өлгийн зүйл элбэг олддог учир он цагийг тодорхой хэлэх боломжгүй гэнэ. Эртний хүмүүсийн яснаас гадна чулуугаар хийсэн зэвсэг, ясан зүүлт, чимэглэл болон тэмээн хяруулынхтай төстэй өндөгний хальс олдсоныг судалж, шин жилснээр хүн судлалд шинэ хуудас нээгдэж буйг үгүйсгээгүй байна.

Хамгийн сонирхолтой нь палеолит буюу чулуун зэвсгийн эхэн үед амьдарч байсан тэд махыг шарж иддэг, арьс ширийг хатааж, боловсруулдаг байсан хэмээжээ. Гэхдээ судалгаа үргэлжилж байгаа бөгөөд нягтлах ажил жижигхэн зүйл дээр л зөрвөл он цагийн баримжаа хэдэн арваас хэдэн зуун жилээр зөрөх магадлалтай гэж эрдэмтэд мэдээлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.