Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Саатсан нислэгт дэлхийн дулаарал буруутай

Дэлхийн дулаарал Европын нийт нутгийн сал­хины чигийг өөрчилсөн бөгөөд Ис­ландын галт уулын үнсэн нурам агаарын нислэгт нөлөөлсний гол буруутан нь цаг агаарын дулаарал гэж Франц дахь Европын эрдэм шинжилгээ, судалгааны төвийн мэргэжилтэн Кристофер Кассо, Эрик Гилярди нар мэдэгджээ.
Цаг агаарын байдал өөрчлөгд­сөнөөс галт уул оргилж, улмаар Европын нийт нутгийг бүрхсэн үнсэн үүл бий болгоход хүргэсэн гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.
Агаарын даралт ихэссэнээс Өр­нөдийн салхины чиглэл хаал­тад орсон тул Ев­­ропын нийт нутгаар үнсэн үүл удаан тогтож бай­гаа аж.
Энэ сарын 14-нд Исландын өм­нөд нутагт байдаг Эйяфьятлай­окудль галт уул оргилж, их хэмжээ­ний үнсэн үүл үү­сэхэд хүргэжээ. Үүний улмаас Европын 20 гаруй орон агаарын замаа хааж, нисэх он­гоцны нислэгүүдийг даваа гараг хүртэл хойшлуулж байгаад өчигдрийг хэвийн үйл ажиллагаанд оруул­сан юм.
С.Отгонбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.