Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

4000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА




Оюутолгойн ордод ажиллах монгол хүмүүсийн ажил эрхлэлтийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх зорилгоор “Оюу толгой“ ХХК-тай гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кийт Маршал захидал ирүүлсэн байна.

Энэ нь Хөрөнгө оруулагчийн зүгээс монгол ажиллагсдын тоог хамгийн боломжтой дээд түвшинд хүргэж нэмэгдүүлэх, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний 8.10-т заасны дагуу гадаад ажиллагсдын зөвшөөрөл олгох үйл явцад дэмжлэг үзүүлэх тухай юм.

2009 оны 10 дугар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу ажилчдын хувь хэмжээг хангах, “Оюу толгой” төслийг цаг хугацаанд нь бүтээн байгуулахын тулд “Оюу толгой” ХХК нь:

·         Улаанбаатар хотод монгол ажиллагсдын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 4000 ажлын орон тоо бий болгоход Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах

·         Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран Монгол Улсын сонгогдсон их, дээд болон техник, мэргэжлийн сургуулиудын 200 оюутанд боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгожээ.

“Улаанбаатар-Ажлын байр-3000” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан “Оюу толгой” төсөлд ажиллах ажилчдын хувь хэмжээ /Монгол Улсын иргэдийн хувь хэмжээ 60 хувь байх/-ний шаардлагыг “Оюутолгой” ХХК биелүүлсэнд тооцогдох юм.

            “Оюу толгой” ХХК дээд тал нь 12 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх 3 жилийн хугацаанд жил тутам гаргах бөгөөд үүнээс Улаанбаатар хотын зургаан дүүрсгээс ажилд авсан хүмүүсийн цалин, хөдөлмөрийн шууд бус зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

            Ажлын байртай болсон иргэдийн ажиллах цагийн хуваарийг тухайн ажлын цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зохицуулах бөгөөд улирлын чанартай хийгдэх ажилд тухайн ажилгүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулна.

Иргэдийг:

·         Нийслэл хот орчмын ногоон байгууламжийг хамгаалах

·         Морин эргүүл буюу байгаль хамгаалах

·         Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах

·         Нийслэлийн хэм журмыг сахиулах

·         Байгалийн чулуун зам тавих

·         Далан, суваг шинээр татаж, засварлах, цэвэрлэх

·         Авто замын болон гудамж талбайн хөрс, шороог хуулах

·         Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх, арчлах, хамгаалах ажилд орон тооны бус хэлбэрээр ажиллуулах юм.

ТҮ-1 /1-5 дугаар зэрэглэл/-ийн ажилчин сард 140.000-160.000, ТҮК-ийн ажилчидөдөлмөрийн гэрээгээр ажиллана/ 120.000-200.000, мэргэжил шаардахгүй ажилөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн захиалга/ 150.000-200.000, нийтийг хамарсан ажил /ажлын цар хүрээнээс хамааран богиногосон цагаар ажиллана/ 180.000-210.000 төгрөгөөр цалинжина. Цалингийн дундаж хэмжээ сард 180.000 төгрөг байхаар  “Оюу толгой”  ХХК саналдаа тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2010.04.01

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.