Дэлгэц доторх дуу чимээ, хөдөлгөөнийг үзэгчдэд бодитоор мэдрүүлдгээрээ ЗD (гурван хэмжээст) кино онцлог. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл дэлхийн сая сая кино сонирхогчдыг байлдан дагуулсан хэвээр. Гурван хэмжээст киног Монголын кино сонирхогчид үзэх боломжийг “Өргөө”, “Тэнгис” кино театрынхан олгоод багагүй хугацаа өнгөрсөн ч тус үзвэрийн билет чамгүй үнэтэй (6000 төгрөг) байдгаас хүүхэд, залуус тэр бүр үзэж чаддаггүй. Тиймээс “Өргөө” кино театрынхан мягмар, лхагва, пүрэв гаригт гарах 3D киноныхоо тасалбарын үнийг 4000 төгрөг болгон бууруулсан. Дашрамд дурдахад, тус театрын гуравдугаар танхимд өдөр бүр гурван хэмжээст “Үхлийн дараах амьдрал” кино 11:00, 13:20, 15:40, 17:50, 20:00, 22:20 цагт гарч байна аж.
Д.ЦЭЦЭГ







0 Сэтгэгдэл