Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дарга бүсгүйчүүддээ сэтгэл хангалуун байна

 Бүсгүйчүүдэд их улс төрд хөл тавих боломж олгохыг “эсэргүүцдэг” УИХ-ын дарга саяхан болсон “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганы үеэр тэдэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. УИХ-д сонгогдсон 11 бүсгүйг тэрбээр ажил хэрэгч, үнэнч шударга, бүтээлчээр ханддагийн үлгэр жишээ хэмээн ярьсан юм.

Бүсгүйчүүдийн зөвлөлгөөн болохоор ийнхүү “тал засав” уу, эсвэл эрхэм даргын зургаан жилийн өмнөх байр суурь үнэхээр өөрчлөгдсөн үү, мэдэхгүй. Юутай ч 2005 онд Сонгуулийн хуульд оруулсан “Нэр дэвшигчдийн 30 хувь нь бүсгүйчүүд байна” гэсэн заалтыг сонгууль болохын өмнөх жил буюу 2007 онд түүний санаачилгаар хасаж, бүсгүйчүүдийг баярлуулан гомдоож байсан билээ.

Хэдэн жилийн тэмцлийн дүнд өнгөрсөн онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүд 20 хувийн квот тусгуулсан нь түүхэндээ анх удаа УИХ-д 11 эмэгтэй сонгогдоход түлхэц болсон биз. Бас тэд эмэгтэй хүн хэрхэн ажилладгийг УИХ-ын даргад ухааруулж дөнгөсөн бололтой.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.