Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ХУЛАН, Б.ХАЛИУН НАР НУТАГ НЭГТ 60-ААД ХҮНИЙГ ЗОЛИОСОЛЖЭЭ

Хар тамхи, мансууруулах бодисын наймаачид хууль бус ажлаасаа жилд 100 орчим тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн дэлхийн хэмжээний судалгаа байдаг. Энэ нь зэвсгийн най мааны дараа орох мөнгөн дүн аж. Олон улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус наймаа жил ирэх тутам өсч байгаа бөгөөд манай хоёр хөрш гол зах зээл нь. Монголчуудын хувьд цагаан тахалын хэрэглэгч нь ч, зөөж тээвэрлэгч, бэлтгэгч нь ч болоод байна. Сүүлийн хэдэн жилд УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын илрүүлэн шалгасан хэргээс авч үзэхэд ихэнхдээ орлого олох үүднээс зөөж тээвэрлэдэг хэрэг олноор гарах болсон. Үндэс тэн дамнасан, зохион байгуулалттай энэ төрлийн хэрэгт холбогдож буй монгол иргэдийн тоо байнга өссөөр байгаа. Тэр дундаа Зүүн өмнөд Азийг “атгадаг” хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны “Алтан гурвалжин”, “Алтан хавирган сар” зэ рэг мафийн гишүүн болсон хүн ч бий.

Тухайлбал, Б.Хулан, Б.Халиун гэх эгч дүү хоёр байна. Манай иргэдийн Зүүн өмнөд Азийн орнууд руу визгүй зорчих боломжтой, гэнэн итгэмтгий, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй зэрэг сул талыг мансууруулах бодисын наймаа хийдэг зохион байгуулалт тай гэмт бүлгүүдийн зүгээс ашиглан хар тамхи тээвэрлүүлдэг. БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайзад амьдардаг дээрх хоёр эмэгтэй Африкийн нэгэн орны харьяат, тухайн бүс нутгийнхаа хар тамхи мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүн хоёр иргэнтэй гэр бүл болж, хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх ажиллагаанд хамтран оролцож, улмаар монгол иргэдийг элсүүлэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болгоод байна. Тэдний талаар хүмүүс бараг мэддэггүй. Б.Хулан нь Африк нөхрийнхөө хүүхдийг төрүүлсэн гэдгээс өөр мэдээлэл ховор. Баянжаргалын Хулан. Тэр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 1976 онд, түүний дүү Баянжаргалын Халиун нь 1978 онд төржээ. Өдгөө төрсөн гэр нь Сүхбаатар дүүргийн X хорооны нутаг, 32-ын тойрогт байдаг гэнэ. Тэд биеэ үнэлэгчдийн тоонд бүртгэлтэй байсан аж. Б.Хулан, Б.Халиун нар Бээжин, Хонконг, Малайзаас олон улсын банкны гүйлгээний “Western Union” үйлчилгээг ашиглаж, Монгол дахь гар хөл бологчдынхоо данс руу 1000-5000 ам.доллар илгээж, золионы хүнээ олдог гэнэ.

Тэд эхлээд Монгол дахь “хуруунуудаараа” амьдралын боломж тааруу, гадаад паспорт авахад ямар нэг асуудалгүй хүмүүсийг судлуулж, “Өндөр цалинтай, хүүхэд асрагчийн ажилд зуучилна” хэмээн хүмүүсийг элсүүлж, тэдний бичиг баримтыг хөөцөлдүүлэхийн тулд шилжүүлсэн мөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь зарцуулахыг зөвлөдөг. Очсоных нь дараа хар тамхи залгиж зөөхийг санал болгодог аж. Мансууруулах бодис олноор нь залгиж, хэдхэн цаг тэсээд хил давж зорьсон газартаа хүрвэл 2000- 3000 ам.доллар авна гээд хүмүүс тэдний санал болгосон ажлыг хийдэг. Ингэж хэд хэдэн удаа явсан хүмүүс БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынханд баригдаж, тус улсын шоронд олноор хоригдон, зарим нь цаазын ял сонсоод байгаа.

Тухайлбал, Дорнод аймгийн харьяат Ц.Э гэх залууд БНХАУ-ын Ардын дээд шүүх цаазын ял оноосон. Хүүгээ ялаас чөлөөлүүлэхийн тулд ээж нь хүүгээ уруу татсан Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа билээ. Тэдэн шиг Б.Хулан, Б.Халиун нарын золиос болсон 30 гаруй хүн Монголынхоо хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. Гадаадад тэдний хамсаатан 30 орчим хүн мөн хууль хяналтын байгууллагад нь шалгуулж, эхнээсээ ялын дээд хэмжээ сонсоод байна. Тэдний золиос болж гэр бүлээрээ хүнд байдалд ороод буй хүн ч бий. Одоогоос хоёр жил орчмын өмнө Бээжинд нэг монгол залуу цонхоор унаж амиа алдсаны дараа гэдсийг нь хүүлж, залгисан хар тамхийг нь мафийн гар хөл бологчид авсан хэрэг гарсан. Талийгаач залуу, эхнэрийнхээ хамт Б.Хулан, Б.Халиун нарын бүлэглэлд элсэн хар тамхи зөөж байгаад эхнэр нь түрүүлж Монголдоо ирсний дараа ийм явдал болжээ. Өдгөө талийгаачийн эхнэр Э-г хууль хяналтын байгууллага эрүүгийн хэргийн сэжигтнээр татан шалгаж буй юм.

Б.Хулан, Б.Халиун нар монголчуудыгаа харийн шоронд хатааж, амь нас, эрүүл мэндийг нь золиослох нь юу ч биш бололтой. Төрүүлсэн ээжийгээ ч эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэгтний ширээнд суулгажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар УМБГ-т Б.Хулан, Б.Халиун нарын ээжийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татаж шалгаад удахгүй шүүхэд шилжүүлэх гэж буй гэнэ. Тэд ээж рүүгээ хүнд өгөөрэй гэж мөнгө шилжүүлж, түүгээр зогсохгүй “золионд” явж буй хүмүүст гадаад паспорт гаргаж өгөхөд тусалдаг байсан гэх юм билээ. Тэднийг хууль хяналтын байгууллагаас олон улсад эрэн сурвалжилж байгаа гэдэг ч Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын албан ёсны цахим хуудаст тийм мэдээлэл байдаггүй юм билээ. Хууль хяналтын байгууллагынхны мэдээлж буйгаар Баянжаргалын Хулан, Халиун нарыг 2010 оноос хойш эрэн сурвалжилж, байгаа газрыг нь тогтоосон ч аль ч улсын цагдаагийн байгууллагын ажилтнууд өөр оронд очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэс байдаггүй учраас баривчилж авчирч чадахгүй, БНХАУ, Малайзын талд хүсэлт тавихад ямар ч хариу өгдөггүй юм байна. Гэхдээ тухайн улсуудын хуулийн байгууллагын анхааралд байдаг гэх юм билээ.

 Г.ОРЧЛОН 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.