Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чонын анчид хил зөрчжээ

Увс аймгийн Тэс сумын нутаг, Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр манай талаас ОХУ руу морьтой хоёр хүн хил зөрчсөн мөр гарсныг хилчид илрүүлжээ. Морьдын мөрөөр мөшгин, хяналт тавьж, отолт хийсний дүнд хил зөрчигчдийг буцаж ирэх үед нь саатуулсан байна.

Хил зөрчсөн иргэдийг шалгахад Увс аймгийн Тэс сумын III багийн иргэн Ж.Дамдин, А.Цэдэв хэмээн өөрсдийгөө танилцуулсан гэнэ. Тэд чонын жим хөөж яваад хил зөрчсөнөө хүлээсэн бөгөөд биедээ чонын хоёр ширхэг хавх, сүх, хутга, төмөр хусуур, гадас авч явжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.