Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гаалийн ажилчин 11 хойлог хил давуулахыг завдав

Ховд аймгийн Булган суман дахь Булган шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн долоо хоногт хойлог шувуу их хэмжээгээр хил гаргах гэж байсныг хилчид илрүүлжээ.

“Истана” маркийн 26-89 ХОҮ улсын дугаартай автомашинд тус боомтын гаалийн ажилчин 11 ширхэг хойлог шувуу нуусан байсныг хилчид илрүүлэн тагнуулын байгууллага шалгаж эхлээд байна” хэмээн тус боомтын эх сурвалж мэдээллээ.

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн эх сурвалж “Боомтын гаалийн газрын галчаар ажилладаг М.Анхбаяр автомашины түлшний саванд хойлог шувуу хийсэн байсан. Тэрбээр түлшний савыг 20х30 см-ийн хэмжээтэй цоолж шувууны махаа нуусныг хилчид илрүүлсэн. Холбогдох байгууллагад энэ хэргийг шалгуулахаар шилжүүллээ” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.