Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар нэгдэх асуудлыг хэлэлцэхээр боллоо

МАН, МАХН-ын ахмадууд “Хоёр намыг нэгтгэх уриалга” бичгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшинд өчигдөр гардууллаа. Уриалгыг намын ахмад зүтгэлтэн Т.Рагчаа, П.Дамдин, Х.Цэвлээ, Ш.Сүрэнжав, П.Шагдарсүрэн нар өргөн барьсан юм. Энэхүү уриалга бичигт “Хариуцлагагүй зарим улстөрчөөс болж дотроо хагарал үүсэх болсон. Уг уршгаас намын хүч суларч, төрийн бодлого, шийдвэрийг Ардчилсан нам дангаар гаргаж, нэг намын дарангуйлал тогтож байгааг ард иргэд ярих болов. Иймээс хоёр намын гишүүд эв нэгдлээ эргэн сэргээж, хүчээ нэгтгэн ажиллахаас өөр сонголт алга байна” хэмээн өгүүлжээ.

Ахмад зүтгэлтнүүд эв эеийг эрхэмлэн, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бүх хүчээ дайчлан өрсөлдөх учиртайг МАН-ын удирдлагуудад сануулав. Үүний тулд МАН, МАХН гэж хуваагдалгүй, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, ялалт байгуулан улмаар ялалтынхаа үр дүнгээр цаашид нэг нам болох асуудлыг ажил хэрэг болгохыг онцлон хэлсэн юм. МАН-ын дарга Ө.Энхтүвшин ахмад зүтгэлтнүүдийн өргөн барьсан бичигтэй танилцаж “Та бүхний хэлж, захиж байгаа зүйл бол МАН-ын эрх ашиг биш, Монгол Улсын нийт ард иргэдийн эрх ашиг юм. Иймээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүнийг дэвшүүлэх талаараа намын нийт гишүүн болон дэмжигчдийн санал хүсэлтийг ирэх гуравдугаар сарын 25 хүртэл авахаар болсон. МАХН-тай хүчээ нэгтгэх ёстой хэмээн хэлж байна. Ер нь бол хүчээ нийлүүлэн хамтран ажиллах нь зүйтэй гэсэн бодолтой байна. МАН-ын удирдлагуудын нэг хэсэг нь хүчээ нэгтгэх, нөгөө хэсэг нь хамтран эвсэл байгуулах бодолтой байгаа” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохын тулд хоёр намаас ажлын хэсэг гарган ажиллуулах саналыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болов.


 Т.Сайнбуян

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.