Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРАКТ ХАЛДЛАГА ГАРСААР

 Энэ сарын 17-нд Багдадад болсон цуврал дэлбэрэлтийн уршгаар 37 хүн амиа алдаж, 130 гаруй хүн шархадсан байна. Лалын шашинт шийтүүд ихэвчлэн амьдардаг районд дэлбэрэлт болжээ. Зонхилон машинд байрлуулсан бөмбөг дэлбэрэхэд Багдад хотын захууд илүүтэй нэрвэгдсэн аж. Цагдаагийн газрынх ны мэдээлснээр бол таван машинд тавьсан бөмбөг дэлбэрсэн бололтой.

Багдадын дагуул хотод хоёр ч машинд байрлуулсан дэлбэрэх төхөөрөмжийг цагдаа нар аюулгүй болгосон байна. Алан хядах энэ ажиллагааны хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа гэнэ. Тэгэхдээ иймэрхүү ажиллагааг урьд нь суннитийн хэт даврагч, “АльКайда”- тай төстэй “Лалын Ирак улс” байгууллага үйлдэж байжээ.

Энэ бүлэглэлийн дайчид болохоор шийтүүдийг шашнаасаа урван тэрсэлсэн гэж үздэг бөгөөд Ираны шийтүүдтэй тэднийг холбоо сүлбээтэй гэж буруутгадаг байна. Тус бүлэглэл шийтийн Засгийн газрын эсрэг идэвхтэй тэмцэхийг уриалах болсон аж. Дээр дурдсан өдөр “Лалын Ирак улс”-ын нэг дайчин Багдадаас баруун зүгт байх Фаллужа хотод цэргийн харуул руу гал нээж энгийн нэг иргэний амийг хөнөөжээ. Таван хүн шархдуулсны хоёр нь цэргийн албан хаагч байсан гэнэ. Суннитийн зүгээс үзүүлж буй эсэргүүцэлд Ерөнхий сайд Нури аль-Малики сүүлийн үед айхтар хатуу хандах болжээ.

Эрхийг нь хяхан хавчиж байгаад суннитууд бухимдаж шийтээр толгойлуулсан Засгийн газрынхаа эсрэг 2012 оны арванхоёрдугаар сараас идэвхтэй тэмцэж байгаа аж. Тэгтэл суннитуудийн “Сах ва”, “Иракийн хүүхдүүд” хөдөлгөө- нийхөн шийтийн Засгийн газрын талд оржээ. Эрх баригчдаас мөнгө хөлс авч буй “Сахва”-гийн дайчдыг “Аль-Кайда”-тай хүзүү сээрээрээ холбогдсон суннитийн бусад босогчид урвагч гэж үзэж байн байн тэдэн рүү довтлох болсон байна. Энэ сарын эхнээс Иракт алан хядах ажиллагааны уршгаар 100 гаруй хүн амиа алджээ. Нэгдүгээр сард 178 хүний амь хохирсон аж.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.