Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Намууд, УИХ-ын эрхэм гишүүдийн амлалтаар үзэсгэлэн гаргана

АНАТХ-ноос Сүхбаатарын талбайд 2010 оны 04-р сарын 23-нд 12:00 цагт  2008 оны сонгуулиар улс төрийн намууд, УИХ-ын эрхэм гишүүдийн ард түмэндээ амласан амлалт, мөрийн хөтөлбөрөөр үзэсгэлэн гаргахаар хүсэлтээ өгөөд байгаа гэнэ.
Мөн тэд дараах зүйлүүдийг хөндөж ярилаа.
1. Монгол улсын нийт газар нутгийн талаас илүү хувь нь лиценз хэлбэрээр харийхны гарт очсон нь эх орны тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Ж-нь: Сүхбаатар аймгийн төмөртийн овооны цайрын орд, Дорнодын тамсаг булгийн нефтийн орд, Сэлэнгэ аймгийн төмөртийн орд, Ховдын хөшөөтийн уурхай зэрэг гол том ордууд БНХАУ- ын мэдэлд очиж дээрх ордуудад 10,000 гаруй хятад ажилчид ажиллаж байгаагийн дээр монголын хацар гоо охидыг захиалан авчирч фезологийнхоо хэрэгцээг хангаж байгаа нь зөвхөн ганцхан жишээ юм.
2. Хууль тогтоох дээд байгууллага УИХ нь Үндсэн хуулийн 7 заалтыг дур мэдэн өөрчилсөн нь Үндсэн хуулийн эрх зүйн чадамжийг ноцтой зөрчсөн. Нэгж жишээ: Монгол улсын Үндсэн хуулийн 29-р зүйлд "…УИХ -ын гишүүн нь үүрэгт ажлаасаа өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин Засгийн газрын бүтцэд УИХ -ын гишүүд томилогдон, эдийн засгийн эрх мэдлийг гартаа авч дураараа авирлан ҮНДСЭН ХУУЛИИН ЦЭЩТЙН дүгнэлтийг үл тоомсорлон ажиллаж байна.
3. Улс төрийн намууд Ард нийтийн ядуу, дорой байдлыг ашиглаж, итгэлээр нь тоглож тэдний саналыг мөнгөөр худалдан авч Үндсэн хуулийг зөрчсөн хууль бус УИХ, Засгийн газар ажиллаж байна.
Бидний Улс төрийн өлсгөлөн, суулт тасралтгүй үргэлжилж бусад аймаг сумдууд нэгдэж байгааг таньд хүргэхэд баяртай байна. Мөн тэд өөрсдийн тэмцэлд нэгдэхийг ард түмнээсээ уриалж байна гэлээ.

Доорхи видео мэдээг үзнэ үү

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.