Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид түр үнэмлэхээ авчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАХНаас нэр дэвшээд ялсан Б.Батхүү, С.Нацагдорж нарт Тойргийн хорооноос түр үнэмлэхийг нь гардуулсан байна. Тус дүүргийн XI, XV, ИТХ-ын зургаа, VIII, XII хороо буюу долдугаар тойрогт нөхөн сонгууль зарлаж, МАХН-аас дээрх эрхмүүд, АН-аас Б.Мөнхболор, Т.Одончимэг нарын нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Санал хураалтад дөрвөн хорооны 5542 сонгогч оролцсоноос С.Нацагдоржид 2170, Б.Батхүүд 1208, Б.Мөнхболорт 1014, Т.Одончимэгт 959 хүн санал өгсөн аж. Сонгуулийн энэ дүнд АН-ынхан сэтгэл хангалуун бус байна. Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнээс сонирхоход “Сонгуулийн бохир технологи л харагдсан. Хорооны Засаг дарга нь өөрөө нэр дэвшсэн учир иргэний үнэмлэхийн наалт, шинээр олгох эрх нь тэр хүнд байсан.

Дүүргийн удирдлагууд нь бүгд МАХНынх. Гэхдээ манай нам сонгуульд идэвхтэй оролцсон, саналын дүн ойролцоо гарсан. Бидний авсан мэдээллээр нэг хороонд л гэхэд МАХН-ын 45 машин, 120 хүн ажилласан байна лээ. 100-гаад машин, 250-иад хүн хоёр тойрогт ажиллуулсан гэсэн үг. Үнэндээ сонгуулийн ирц 37 хувьтай л байсан шүү дээ. Уг нь 50+1 хувиар сонгуулийн ирц бүрдлээ гэж үздэг. Гэвч манай нам дүүргийн сонгуульд маргаан үүсгээд ач холбогдол бага гэж үзээд орхисон” гэлээ.

 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.