Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2009 онд нэг ч удаа цаазаар авах ялыг гүйцэтгээгүй байна

Цаазаар авах ял бол Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байгаа хамгийн харгис цээрлэл гэж "Эмнести интернэшнл" байгууллагынхан үзэж байна. Тус байгууллагаас цаазар авах ялын талаар судалгаа хийжээ.
Одоогоор дэлхийн улсуудын 70 гаруй хувь нь цаазаар авах ялаас татгалзаад байгаа. Түүнчлэн манай улс цаазаар авах ялаас татгалзаж, 2009 он монголчуудын хувьд уг ялыг гүйцэтгээгүй анхны жил болсон гэж "Эмнести интернэшнл" байгууллагынхан хэлэв.
Тус  байгууллагын мэдээлснээр 2009 онд хамгийн багаар бодоход 56 улсад цаазаар авах ялыг 714 хүнд оноожээ. Үүнээс 18 улс нь гүйцэтгэсэн байна. Цаазаар авахуулсан хүмүүсээс есөн хүн хилсээр цаазын ал хүлээсэн гэдэг нь тогтоогдсон гэнэ. Хятад, АНУ, Иран, Ирак, Саудын Араб гэсэн таван улс цаазаар авах ялыг хамгийн их хэрэглэдэг байна. Үүнээс цаазаар авах ялаар дэлхийд тэргүүлдэг улс бол Хятад. Одоогоор тус улсад хэчнээн хүн цаазаар авахуулсан нь тодорхойгүй байгаа аж.
Харин манай улсын хувьд сүүлийн 40 жилийн турш 800 гаруй хүнд цаазаар авах ял оноожээ. Үүгэзр ч барахгүй цаазаар авах ял оногдуулах үед шүүхээс гаргах алдаа ойролцоогоор 30 хувьтай байгааг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн ялыг гэм буруугүй хүнд ногдуулж, тэр нь эргэн засагдаж байсан жишээ сүүлийн хорин жилд нэг бус удаа гарч байсан.

Иймээс Эмнести интернэшнлийнхэн цаазаар авах ялыг бүх насаар нь хорих, эсвэл 30-35 жил хорих ялаар солих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Учир нь, ял эдэлж байх үед тухайн хүний гэмт буруугүй гэдэг нь тогтоогдвол суллаж цагаатгах боломжтой. Харин цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа уг хүн гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол түүнййг амьдруулж болохгүйтэй холбоотой гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.