Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Цэвлээ гуайн сэтгүүл зүй”

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн нэгэн шинэ ном уншигчдын гарт хүрлээ.

Зохиогч “Миний сэтгүүл зүй” номынхоо нэгдүгээр дэвтрийг 2003 онд хэвлүүлсэн юм. Тэрбээр долоон жилийн дараа хоёрдугаар дэвтрийг үзгэн зэвсэгтэй дүү нартаа өргөн барилаа. Шинэ номын нээлтэд соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ц.Балхаажав, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Лочин, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун тэргүүтэй үе үеийнхэн, сэтгүүлчид, их, дээд сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш нар хүрэлцэн ирсэн байлаа.

Тэрбээр номынхоо тухай “Сэтгүүл зүйн салбарт 1956 оноос хойш өнөөг хүртэл ажилласан олон жилийн туршлагадаа тулгуурлан, үзэж харсан зүйлээ базаж дүгнэсэн юм” хэмээн тодорхойллоо. Уг номыг хянан тохиолдуулсан, сэтгүүлч Б.Өвгөнхүүгийн сэтгэгдлийг сонслоо.

-Энэхүү бүтээл нь сэдэв, агуулгын хувьд өргөн дэлгэр, олон шинэ санаа, дүгнэлт багтаасан сэтгүүл зүйн тун чансаатай туурвил мөн. Ганцхан жишээ д у р д а х а д “Монголын нууц товчоо” хэмээх түүхэн бүтээлд дүн шинжилгээ хийсэн анхны ажил боллоо гэж үзэж байна. Номын гуравдугаар бүлэгт “Монголын нууц товчоо” сэтгүүл зүйн бүх төрлийг багтааж чадсан гэсэн таамгийг дэвшүүлсэн. Энэ түүхэн бүтээл сэтгүүл зүйн дурсгал бичиг болох талаар урьд нь хэн ч ярьж байгаагүй. Энэ бол зохиогчийн хувьд Монголын сэтгүүл зүйд оруулж байгаа маш үнэтэй хувь нэмэр гэж үзэж болох юм” гэв. Зохиогч уг номыг хэвлүүлэхэд ивээн тэтгэж, туслалцаа үзүүлсэн “Их Монгол” дээд сургуулийн сэтгүүл зүйн факультетийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлснийг дуулгая. ”Цэвлээ гуайн сэтгүүл зүй” шинэ үеийн сэтгүүлчдийн ширээний ном болох бизээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.