Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Алтайн магтаал”-ыг шинэчилжээ

Үндэсний хөгжмийн “Бөртэ” хамтлаг, амьд хөгжмийн “А sound” хамтлагтай хамтран “Алтайн магтаал”-ыг шинэчилсэн найруулгаар тоглож, бичлэг хийлгэжээ. Тэд шинэ бүтээлээ дүрсжүүлэхээр ажиллаж байгаа юм. “Бөртэ” хамтлагийн ахлагч Б.Ганпүрэв уг бүтээлийг шинэчлэн найруулсан гэнэ. Таван минут үргэлжлэх энэ бүтээлд үндэсний хөгжмийн эгшиглэнт аялгуу, хөөмийн түрлэг, электрон хөгжим, бөмбөрийн нүргээн цөм багтжээ. Түүнчлэн Европын орнуудад олон жилийн турш уран бүтээлээ сонирхуулсан “Бөртэ” хамтлагийнхан энэ удаа эх орондоо бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.