Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын хуралдаанаас товчхон

·         Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн 2010 оны 2 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.

·         Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 3 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айлчлал, Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.

·         “Уньт – Мөрөнгийн чиглэлд Уньт – Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·         Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2010-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Хөтөлбөрийн үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 26 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

·         БНАСАУ-ын талаас тавьсан хүсэлтийг харгалзан хонины мах 15.0 тонн, ямааны мах 15.0 тонныг буцалтгүй тусламжаар хүргүүлэх ажил зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Мах худалдан авах, БНАСАУ-д тээвэрлэн хүргэхэд шаардагдах 80.0 /наян/ сая төгрөгийн Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.

·         Монгол Улсын Засгийн газар, азийн хөгжлийн банк хоорондын “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.