Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашигт малтмалын хуулийн хэлэлцэх эсэхийг түр хойшлуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Газрын тосны нөөц бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн байна.

Мөн Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Бүлгийн гишүүд Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж салбар хариуцсан сайд болон албаны хүмүүст мэдээлэл хийсэн аж.
Харин Газрын тосны нөөц бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг түр хойшлуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.