Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ

4 дүгээр сарын 14-ны өдөр болох Засгийн газрын ээлжит 22 дугаар хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудлаар хэлэлцэнэ.
Түүнчлэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлах , “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл” боловсруулах , Монгол Улсын 2010 оны төсвийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах , БНАСУ-д буцалтгүй тусламжаар мах нийлүүлэх тухай, Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөлөө.
   
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн  чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2009 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн, худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний талаар танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ