Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүрэл тулга-2010” болж өнгөрлөө

Өнгөрсөн бямба гаригт Монголын зохиолчдын эвлэл, Монголын хүүхдийн ордон, МҮОНТ, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулдаг өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2010” наадам Монголын хүүхдийн ордонд болж өндөрлөлөө.
Наадамд хот хөдөөгийн 60 гаруй яруу найрагч оролцсон бөгөөд ерөнхий шүүгчээр яруу найрагч Ш. Лхамноржмаа, шүүгчээр яруу найрагч Ц. Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт зохиолч Д. Давааням, хүүхдийн зохиолч Содномдорж нар ажилласан юм.
Наадмын ахлах насны ангилалд Нийслэлийн 93-р сургуулийн 10а ангийн сурагч Б. Бэгнүтэй “Барималчин баримал” шүлгээрээ дунд насны ангилалд 93-р сургуулийн 8а ангийн сурагч Г. Ану “Бүтэн ба хагас” шүргээрээ тус тус “Хүрэл тулга” ын эзэн болсон бол Төв аймгийн Алтанбулаг сумын есдүгээр ангийн сурагч Х. Жадамбаа алтан медалиар энгэрээ мялаав.
Удаах байрыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын есдүгээр ангийн сурагч М. Анхбаатар, Н. Лхагвадулам нар эзэлж мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.