Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КЭТРИН ЗЕТА ЖОНС: Би багадаа эв хавгүй өндөр охин байсан

     Дэлгэцийн хатан хаан хэмээгддэг Кэтрин Зета Жонс амжилт болон хувийн амьдралынхаа нууцыг дэлгэхээр Ларри Кингийн нэвтрүүлэгт зочилжээ. Тэрбээр Оскарын шагналт жүжигчин Майкл Дугластай дэр нэгтгэн, Дилан хэмээх хөөрхөн хүүтэй болсноосоо хойш хэвлэлийнхний анхаарлын төвд байх болсон.
-Дэлгүүрт ормогц л Таны зургийг нүүр хуудсандаа тавьсан сэтгүүлүүд энд тэндгүй харагдах юм. Энэ байдал Танд эвгүй санагддаг уу?
-Үгүй дээ. Үнэндээ тэд миний биш, дүрийн минь нэр хүнд, амжилтыг ашиглаж байгаа болохоор би төдийлэн ойшоодоггүй.

-Таны нэрийг Зета гэх нь зөв үү, эсвэл Зэйд гэх үү?

Еврейчүүд өвөг эцгийг Зэйд гэдэг юм билээ.
-Зета бол эмээгийн минь нэр. Эмээ минь грек хүн. Зета ч грек үндэстний нэр байгаа юм. Хүн бүр л намайг Кэтрин Жонс гэдэг нэрээ чимэх гэж Зетаг зохиосон гэж боддог юм билээ. Үнэндээ намайг төрсний дараахан Кэтрин Зета Жонс гэдэг нэр хайрласан. Уэльст хамгийн түгээмэл овог нь Жонс. Тэндхийн сургуульд суралцдаг байхад манай ангид гэхэд л Кэтрин Жонс нэртэй гурван ч охин байсан. Тиймээс ангийнхан маань намайг Зета гэж дууддаг байлаа.
-Дүрээ сонгох нь Танд хэр хүнд санагддаг вэ. Шийдвэр гаргасныхаа дараа харамсаж байсан тохиолдол бий юү?

-Үгүй дээ. Би хэзээ ч буруу дүр сонгочихож дээ гэж харамсаж байгаагүй. Гэхдээ кино урлагт хүчин зүтгэж байх хугацаандаа жүжигчин хүний амжилтын үндэс нь эрс тэс ялгаатай дүр бүтээх гэдгийг ойлгосон. Тиймээс ч дүрээ сонгохдоо энэ зарчмаа баримталдаг. “Тээвэрлэгч” кинонд би зургаан сартай жирэмсэн байхдаа тоглосон. Туслах дүр бү тээсэн боловч хэдхэн минутын дотор хэв маягаа эвдэж чадсан минь надад маш их эрч хүч хайрлаж, кино ны саналд дарагдахад хүргэсэн. Түүнээс хойш би жижиг гэлтгүй бү хий л дүрээ анхаа ралтай судалж, сон годог болсон.
-Та багаасаа л ийм үзэс гэлэнтэй байсан уу?
-Үгүй дээ.
-Дунд сургуулийн тань хөвгүүд Таны араас гүйлддэг байгаагүй гэж үү?
-Хэн ч намайг тоодоггүй байсан.
-Итгэмээргүй юм.
-Би багадаа их өндөр охин байсан. Үеийнхнийгээ бодвол өсөлт маань харьцангуй эрт эхэлсэн боловч төдөлгүй зогсчихсон. Тиймээс багадаа гулжиганасан, эв хавгүй охин байсан.
-Та үдэшлэгний хатан хаан байгаагүй гэж үү?
-Сургуулийнхаа авьяаслаг, хөөрхөн охид шиг болохыг тун их хичээдэг байсан ч тэр оролдлого минь амжилт олоогүй. Гэсэн ч би дуулж, бүжиглэсээр л байсан. Дилан Томаст төрсөндөө би их баярладаг. Учир нь энэ хотын удирдлагууд уран сайханчид болон драмын жүжигчид, дуучид, мюзикл жүжигчид гээд урлагийнхныг их дэмждэг байсан юм.
-Та тэдний аль нэгээр нь хичээллэдэг байв уу?
-Бүгдийг нь сонирхож, хичээллэдэг байсан. Ээж, аав хоёр минь яг л таксины үйлчилгээ эрхлэгчид шиг намайг нэг дугуйлангаас нөгөө рүү зөөж өдрийг бардаг байсан гэхэд хилсдэхгүй.
-Та мюзиклд тоглохыг хүс дэг гэж ярьж байсан байх аа?
-Тийм ээ. Миний багын мө рөөдөл. Би бүр багаасаа л мюзикл инээдмийн жүжигчин болохыг хүсдэг байлаа. Товшлуур бүжгээ орхих хүртлээ би кино ертөнцийн талаар огт боддоггүй байсан. Мэргэжлийн бүжигчин болж чадахгүй гэдгээ ухаарсан хойноо л “Би одоо юу хийх вэ” гэж б о д о ж эхэлсэн.
-Та сайн бү жигчин бай сан уу?
-Муугүй шүү.
-Нөхрийнхөө тухай яриач. Та хоёр хэрхэн танилцсан юм бэ?
-“Deauville”-ийн кино наадмын үеэр танилцсан юм. 1996 онд танилцсан шиг санагдаж байна. Наадмын үеэр Майкл надтай танилцахаар хөөцөлдөж эхэлсэн. Түүний юу хүсээд байгааг мэ дээгүй болохоор эхэндээ тэр байдал нь миний дургүйг хүргэж байлаа. “Зорро” киноны сурталчилгааны дараа зочид буудал руу алхаж явтал араас хүн дагаад байх шиг санагдсан. Харин дүү минь надад “Майкл чиний араас дагах нь байтугай чамайг гэдгийг ч анзаараагүй явна” хэмээн сануулж билээ. Тэр орой нь Антонио Бандерас, Мелани Гриффит нар биднийг танилцуулсан. Тэр тун ёсор хогоор дэргэд минь сууж болох эсэхийг асуусан нь миний санаанаас огт гардаггүй юм. Тэр өдрөөс хойш есөн сар өнгөрөхөд бидний харилцаа утсаар хууч хөөрөн, хамт хооллох гэх мэтээр харьцангуй дотноссон.
-Тэгээд л Танд гэрлэх санал тавьсан уу?
-Үгүй дээ. Сонирхолтой нь, бидний хэн нь ч гэрлэх санал тавиагүй шүү дээ. Бид зүгээр л харцаараа ойлголцсон. Нэг өдөр бид бие биенээ удаан гэгч нь ширтэж, эцэст нь тэр надад “Бид хамтдаа маш сайхан цаг хугацааг өнгөрүүллээ. Одоо хамтдаа Испани явъя” гэж билээ. Тэгээд л тэнд очоод би…
-Та хоёр хэдэн насны зөрүүтэй вэ?

-25.

-Харин би эхнэрээсээ 26 насаар ах. Гэсэн ч энэ байдал ямар ч асуудал үүсгэдэггүй. Тийм үү?
-Тэгвэл та энэ хорвоо дээрх ховорхон хүмүүсийн нэг юм.
-Тийм ч байж мэднэ.
-Түүхэнд ч бүхий л хосуудын эрэгтэй нь насаар ахимаг байдаг байх аа. Харин орчин цагт насны зөрүү бэрхшээл болсон эсэхийг би сайн мэдэхгүй. Ээж минь надад амьдралынхаа туршлагыг ярихдаа хэзээ ч насны зөрүүг хосуудын гол бэрхшээл болдог гэж зөвлөж байгаагүй. Хөгжилтэй нь Майкл манай аав, ээжтэй чацуу. Гэсэн хэдий ч тэд анх танилцахдаа үүнийгээ мэдээгүй. Аав ээж минь түүнийг 25 насаар ахимаг гэж анзаараа ч үгүй.
-Харин танд энэ зөрүү анзаарагддаг уу?

-Хэзээ ч мэдрэгдээгүй. Майкл насны зөрүү мэдрэгдэхээр үйлдэл, зан авир огт гаргадаггүй юм.
 

-Тэр хэр сайн аав бэ?
-Гайхалтай сайн аав. Тэр жаахан бэрхшээлийг ч аз жар гал болгочихож чаддаг боло хоор амьдрал, ажил төрлөө зохицуулан, сайн хань, сайн аав байхаа ч мартдаггүй. Бас жүжигчин, продюсер, най руу лагчийн ажлаа ч орхигдуул даггүй.
 -Бүгдийг амжуулдаг гэж үү?
-Бүгдийг нь. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ байхыг илүүд үздэг юм. Хоёулаа урлагийн салбарт хүчин зүтгэдэг хосууд хайр сэтгэлийн харилцаагаа орхигдуулж, хөргөчих гээд байдаг сөрөг талтай. Харин Майкл бол тэс өөр хүн. Тэр тун халамжтай.
 

-Ээж болох ямар санагдаж байна вэ?
-Бүх насаараа мөрөөдөж байсан атал, чухам ямар мэдрэмж төрөх талаар огтхон ч мэддэггүй зүйл шиг санагддаг.

-Та одоо хэдэн настай вэ?

-41 хүрэх гэж байна.
-Сайхан нас байна. -Бүр гайхалтай гээч. Бид хоёр сайхан хүүхэдтэй боллоо. Хэдийгээр би гэрлэхийн өмн ө Диланыгаа тө рүүл сэн ч үүн дээ огт харамсдаггүй. Харин ч сайхан санагддаг. Хүүхдүүд минь надад ажлаа бүрэн төгс хийх урам, хүч чадал хайрладаг. Би одоо эх хүн гэж бодохоор өөрийн эрхгүй шантрах сэтгэл минь ор мөргүй арилдаг.

-Дахин хүүхэдтэй болохыг хүсэж байна уу?
-Хүсэж байна.
-Эх хүний үүргээ орхигдуулах гүйгээр ажлаа хийнэ гэдэг амаргүй биз?
-Юун түрүүнд би айлын эзэгтэй. Энэ нь гэр бүлийн хувьд тун чухал гэдгийг та ч сайн мэдэх байх. Хүүхдүүдээ сайн асарч, хүмүүжүүлэн, аж лаа амжуулж, сайн эхнэр, сайн найз, сайн охин байна гээд л бүхнийг эн тэнцүүхэн авч явна гэдэг хэнд ч амаргүй санагддаг байх.

-Уэльст өсөх ямар вэ?
-Гайхалтай. -Романтик яруу найргууд, хүйтэн хөндий иргэд, шар айраг…
-Бас ликёр. Гэхдээ хүүхэд нас минь гайхалтай байсан шүү. -Аав тань юу хийдэг вэ?
-Чихрийн үйлдвэр эрхэлдэг.

 

-Та багадаа тарган охин байсан уу?
-Азаар үгүй шүү. Хэрэв бурхан намайг дуу хөгжимд дурладаг шиг минь чихэрт дуртай болгож төрүүлсэн бол би наанадаж өвдөж, цаашилбал үхэх байсан биз. Гэрт минь хаа сайгүй л чи хэр хөглөрдөг. Харин тэд на дад бүр түвэгтэй санагддаг байж билээ. Гэхдээ ааваас минь ханхалдаг чихрийн үнэр тун гайхалтай. Тиймээс амьдралын минь сайхан дурсамж бүр чихрийн үнэртэй холбоотой байдаг.
-Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил төрөл нь аяндаа бүтдэг гэж хүмүүс хэлдэг. Сайхан байхад сул тал гэж бий юү?
-Би үргэлж л нөхрөөсөө “Энэ даашинзыг өмсчи хөөр би тарган ха раг даж байна уу. Нүүрэнд минь ямар нэгэн сэвх, толбо үүсэж байна уу” гэж асуудаг. Би бусад хүүхнүүдээс өөрцгүй, жирийн л нэг эмэгтэй. Надад онцгой юу ч байхгүй шүү дээ.
-Гэхдээ Та толинд хараад “Ямар сайхан юм бэ” гэж боддоггүй гэж үү?
-Үгүй дээ. Харин би хаа явсан газартаа хараа булаам үзэс гэ лэнтэй бүс гүйч үүдтэй тааралддаг.
-Та өөрийнхөө сайхан гэдгийг мэддэг байх.
-Мэдээж би өөрийгөө Квазимодо шиг ца рай муутай гэж боддоггүй. Бас ер бусын үзэсгэлэнтэй гэж дүгнэж байгаагүй.
О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.