Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ангийн арьс хил нэвтрүүлэхээр завдсан 5 хэргийг шалгаж байна.

“Синьхуа” агентлагийн Өвөрмонгол дах салбарын 2009 оны 12 дугаар сарын сүүлчээс эхлэн Эрээн хотын гааль, хяналтын байгууллагууд хамтран Монгол Улсаас ирж буй зорчигчдын гар тээш, ачаа, зорчих хэрэгсэлд хийх хяналтыг чангаруулснаар  ан амьтны үс, арьс зэрэг хориотой бүтээгдэхүүн хилээр оруулахыг завдсан 5 тохиолдлыг илрүүлэн шалгаж  байна.
Үүнд  тарваганы арьс 42 ширхэг,  хярсны арьс З1 ширхэг, үнэгний арьс 38 ширхэг,  чонын арьс 4 ширхэгийг илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэжээ.
 Холбогдох гаалийн ажилтны мэдэгдсэнээр иргэд гол төлөв ангийн арьсийг биеэ ороох, хувцасаа доторлох, тээврийн хэрэгслэлийн дугуй, бүхээгний завсарыг нуувч болгон ашигладаг аж. Сүүлийн үед хонины мах хилээр нуун оруулахыг завдсан тохиолдол ихсэж байгааг мөн тэмдэглэжээ..
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.