Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

77 настай алтан гургалдай

 Испанийн дуучин Монсеррат Кабалье 1933 оны энэ өдөр Барселонд мэндэлжээ. Барселоны лицейг 1954 онд алтан медальтай төгссөн тэрбээр уран бүтээлийн гараагаа 1956 онд Базелийн театраас эхэлсэн. 1965 он түүний уран бүтээлийн тэсрэлтийн үе байсан юм. Тэрбээр Нью-Йоркийн Карнеги холлд тоглосон нь дэлхийн дуурийн од болоход том алхам байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Гайхамшигтай, уянгалаг, увидастай гэхээр түүний хоолой дэлхийн сонсогчдыг байлдан дагуулав. 1992 онд хоолойн хорт хавдрын улмаас удаан дуулж болохгүй болж, дуурийн тавцангаас тоглолтын танхим руу шилжсэн Кабалье удаан хугацааны турш эмчлүүлж, 2002 онд эдгэрсэн бөгөөд тэр даруйдаа Сен Сансын “VII Генрих” дуурийн гол дүрд гоцолжээ. Дэлхийн сонгодог 100 гаруй дуурийн гол дүрийг амилуулсан тэрбээр дэлхийн хамгийн уянгалаг сопрано юм. Тэрбээр сонгодог урлагаас гадна рок хөгжмийн урсгалд томоохон эргэлт хийсэн нэгэн. Ф.Меркьюритэй хоршин дуулсан “Барселон”, Швейцарийн рок хамтлаг “Gotthard”-тай амилуулсан One Life One Soul дуу үүнийг гэрчилдэг. Сонгодог урлагийг залуу үеийнхэнд сурталчлахад Кабальегийн хувь нэмэр их гэж урлаг судлаачид дүгнэдэг юм. Буяны үйлст оруулсан түүний хувь нэмрийг үнэлэн НҮБ-аас ЮНЕСКО-гийн элчээр зарласан билээ. Кабалье хоёр охинтой. Том охин Монсеррат Марти нь дуурийн гоцлооч юм байна.

Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.