Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Польшийн ерөнхийлөгч амь үрэгджээ

      Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский болон тус улсын албаны бусад хүний суусан Ту-154 нисэх онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдлоо. Янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр, нисэх онгоцны 88-132 зорчигч болон нисэх багийн гишүүд бүгд амь үрэгдсэн байна. Нисэх онгоц Москвагийн цагаар 10 цаг 50 минутад, Оросын Северный нисэх буудлын хөөрч-буух зурвасаас 500 метр зайтай газарт сүйрчээ. ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, буух үед өтгөн манантай байсан учир нисэх онгоц ой модны толгой ширгэснээс унасан байна. Польшийн Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Бронислав Коморовскийд шилжүүлжээ. Польшийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, нисэх онгоцонд Польшийн дээд удирдах хүмүүсийн дийлэнх нь явсан байна.

Польшийн Ерөнхийлөгчөөс гадна Катынь руу тэргүүн хатагтай Мария Качиньский, Польшийн цөлөгдсөн сүүлчийн Ерөнхийлөгч Рышрад Качоровский, Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн Александр Щигло, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Франтишек Гонгор, Үндэсний банкны дарга Славомир Скшипек, Ерөнхийлөгчийн тамгын газрын сайд Павел Выпых, Мариуш Хандзлик нар, Польшийн тэмцлийн дурсгалыг хамгаалах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Анджей Пшевозник, Гадаад хэргийн орлогч сайд Анджей Кремер, парламентын дэд дарга Ежи Шмайдзиньский, Үндэсний дурсгалын хүрээлэнгийн тэргүүн Януш Куртыка, Польшийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владыслав Стасяк, парламентын нэртэй депутат Пшемыслав Госевский, Збигнев Вассерман, Иоланта Шыманек-Дереш и Изабелла Яруга-Новацка, Польш улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ежи Бар нар явжээ. Польшийн Ерөнхийлөгч албаны хүмүүсийн хамт гашуудлын арга хэмжээнд оролцохоор Катынийг зорьж явжээ. ОХУ-ын Смоленск хотоос 15 км зайтай орших “Катынь” дурсгалын цогцолборыг Зөвлөлтийн үеийн /1918-1953 он/ улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Зөвлөлтийн болон Польшийн цэргүүдийг оршуулсан газар босгосон байна. Түүхчдийн хэлснээр, энд 9000 орчим хүнийг хороожээ. Цогцолборыг 2000 онд нээсэн байна.

З.Амгалан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.