Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төрийн албаар оролдох сонирхол илэрч байна”

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны зөвлөлийг татан буулгах тухай хөндсөн билээ. Энэ асуудлаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Су.Батболд : -Төрийн албыг улс төрөөс ангид, тогтвортой, бие даасан байлгах гэж Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийг байгуулсан. Ийм зорилгоор байгуулсан бүтцээ тодорхой судалгаагүйгээр татан буулгах тухай ярьж болохгүй. ТАЗ-ийн үйл ажиллагаанд сайжруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Ер нь төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгож, төрийн алба бие даагаад сонгон шалгаруулалт хийж буй нь олон хүнд таалагдахгүй байгаа. Энэ байдал л илэрч байгаа байх. Түүнээс юу гэж Төрийн албаны зөвлөл татан буугдах билээ. Улс төрөөс ангид байх учиртай энэ байгууллага руу сүүлийн үед их дайрдаг болсон байна.

Ц.Даваасүрэн: -Төрийн албаны зөвлөл байх ёстой. Би өөрөө төрийн албан хаагч байсан. Төрийн бодлого суларч буйн шалтгаан нь уламжлал алдагдаж, гудамжнаас төрийн албанд хүмүүс ордог болсонтой холбоотой. Төр уламжлалаараа дамжиж, үүргээ тасралтгүй хэрэгжүүлж байх бодлого алдагдаад байгаа юм. Тиймээс төрийн албан хаагч сайн мэргэшсэн байж, тогтвортой ажиллах ёстой гэж үздэг. Улс төрөөс болж би төрийн албанаасаа хууль бусаар чөлөөлөгдөж явсан хүний хувьд үнэ цэнийг нь мэдэрдэг. Төрийн алба дархлаатай, улс төрөөс ангид байх ёстой. Сайд, улстөрчдийн үгээр ажиллаж болохгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.