Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хүрэл тулга” наадам өнөөдөр болно

Хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадам 10 дахь жилдээ Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. Тус наадамд оролцохоор аймаг, дүүргүүдээс шалгарсан  хүүхдүүдтэй зохиолчид уулзаж, шүлэг найргийг нь сонсож, зөвлөгөө өгсөн юм.  Уг уулзалтад Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Дулмаа, Төрийн шагналт “Болор цом”-ын гурван удаагийн эзэн Д.Цоодол тэргүүтэй зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн юм.  Наадмыг Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ, Монголын хүүхдийн ордон, Утга зохиол, нийгмийн ажилтын дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан төгсөх ангийн сурагчдад УЗНАДС-д элсэх урилгаар шагнах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.