Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

35 мянган ховор тоглоомыг дуудлага худалдаанд оруулна

“Sotheby’s” дуудлага худалдааны компани 35 мянган ховор тоглоомыг үнэ хаялцуулан зарах тухайгаа мэдэгджээ. 1850-1940 онд үйлдвэрлэсэн эдгээр тоглоомыг Их Британийн иргэн Жерри Грин цуглуулсан аж. Тэрбээр 50 жилийн турш дэлгүүр, яармаг худалдаа хэсэж хамгийн нандин, чамин, өвөрмөц тоглоомуудыг худалдан авч байсан гэнэ.

Зуун жилийн настай тугалган цэрэг, зөвхөн 50 ширхгийг л 1956 онд худалдаанд гаргаж байсан гүүр, таван см өндөртэй шилэн Эйфелийн цамхаг түүний цуглуулгад байдаг. 10 сая ам.доллараас эхлэн үнэ хаялцуулах энэ цуглуулга 50 сая доллар хүрч магадгүй хэмээн “Sotheby’s”-ийн ажилтнууд таамаглаж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.