Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн шинэ хөгжим Монголд эгшиглэлээ

Дуурь бүжгийн эрдмийн театрын үүдэнд цугласан хүмүүс төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын тоглолтыг үзэх гэж иржээ. Тэрбээр хамгийн сүүлд 10 жилийн өмнө бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд дэлхийн шинэ хөгжмийн наадамд тоглуулсан бүтээлээрээ концерт тоглосон нь энэ. “Мөргөөгүй мөргөл” тоглолтод есөн өөр төрлийн уран бүтээл амирлаж, үзэгч олны сонорыг сонгодог хөгжмийн сороор мялаасан юм.

Тоглолтын үеэр гавъяат жүжигчин Ц.Энхманлай гитардаж, “Сарны чулуу” чуулгынхан бүжив. Хамгийн сонирхолтой нь 41 бөмбөрчний үзүүлбэр байлаа. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид бидний огт сонсож байгаагүй уран бүтээлийг сонордуулсан нь энэ. Үүнээс гадна гадаад хөгжмийн зэмсгээр тоглож, дэлхийн чихэнд сонордуулсан аялгууг анх удаа шанз, цохиур хөгжмөөр “аялсан” юм. Сонгодог хөгжимд дахин дурлуулсан концерт “Төгсөөгүй төгсгөл” аязаар өндөрлөхөд энэ үдэш богинохон гэсэн бодол замхарлаа.

Учир нь С.Соронзонболд гуайн уран бүтээл төгсөөгүй төгсгөл шиг арвин билээ…

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.