Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт покер нэрийн дор казино тоглуулж байна

Казиногийн хуультай болох асуудал яригдсаар ирсэн ч өнөөг хүртэл биеллээ олоогүй. Энэ хооронд мөрийтэй тоглоом спорт покер нэрийн дор жинхэнэ утгаараа хөгжиж байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар он гарсаар энэ төрлийн 12 хэргийг илрүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн “Кёкүшюү цамхаг”, “Лаки” төв, АСА цирк, “Нархан” хотхонд мөрийтэй тоглоом тоглуулдаг байж. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулдаг, тоглодог хүмүүс нь зөвхөн монголчууд.  Казиногоо спорт покерын төв гэж нэрлэж нээлтээ хийсэн тохиолдол ч Хан-Уул дүүрэгт гарчээ.  Тиймээс нийслэлийн цагдаагийн газраас МҮОХ, Биеийн тамир спортын улсын хороонд хүсэлт тавьж шинжээч томилуулан ажиллуулсан байна. Шинжээчдийн дүгнэлтээр “Олон улсад покерийн холбоо, дэлхийн покерийн холбоо гэсэн байгууллага бий. Манай улсаас эдгээр байгууллагад гишүүнээр элссэн холбоо байхгүй.  Спорт покер нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй газрууд нь цэвэр казино тоглуулдаг” хэмээн дүгнэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.