Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын Сангийн сайд Монголд ирлээ

Оюутолгойн орд газрын гэрээ хийх үетэй зэрэгцэн ОХУ  их өрөөс үлдэгдэл бий хэмээн хэлсэн. Гэвч энэ нь хоёр улсын Сангийн яамд тооцоо нийлээгүйгээс үүдсэн алдаа хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа. ОХУ-д төлөх их өрийн асуудлыг шийдэхээр ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин манай улсад ирээд байна. Оны өмнө Сангийн сайд С.Баярцогт хойд хөршид ажиллаад ирсэн.  Сангийн сайд нарын гаргасан тооцоо нийлсний дараа хоёр улсын хооронд өр байгаа эсэх нь тодорхой болох юм. Манай улс гадаадын орнуудад нийт 2.6 их наяд төгрөгийн өртэй аж. Одоогоор хугацаа хэтэрсэн өр байхгүй. 2-3 зээлийн хугацааг түр хойшлуулаад байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.