Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн индексийг тооцох аргыг батлав

Орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индекс тооцох арга, индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагуудын жагсаалтыг батлав.
Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөх, тооцоход ашиглах зорилгоор орон нутгийн эрүүл мэнд, боловсролын хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүрээлэн буй орчин, хөгжлийн нөөц, давуу тал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, хөдөө аж ахуй зэргийг өнөөгийн байдалтай харьцуулан тодорхойлох замаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо индекс тооцох аргыг боловсруулсан байна.
Индексийн тусламжтайгаар аймгуудын хөгжлийн түвшинг эрэмбэлэн, тухайн орон нутгийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийн түвшингээрээ хоцрогдож байгаа, нэн тэргүүнд шаардлагатай аймаг, орон нутагт чиглүүлэн ахиу төлөвлөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Хөгжлийн индексийг тооцох аргыг батлав