Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэгш дүүрэн” хөтөлбөр бүх аймагт ажиллахаар боллоо

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллахаар боллоо.  Саяхан НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын Үндэсний төвийн захирал Д.Бямбаа, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний багийн дарга С.Баярбат, хөтөлбөрийн менежер Т.Батдулам нар Европын холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр 2010 онд шинээр хамрагдаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт “Тэгш дүүрэн”  хөтөлбөрийн хороо байгуулахаар Засаг дарга нартай гэрээ байгуулаад иржээ.  “Тэгш дүүрэн” хорооны гишүүн болох 30-аад хүнд сургалт  зохион  байгуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.