Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НАТО Монголтой түншилнэ

Америк болон НАТО Монголыг үнэхээр их сонирхож байна гэж Америкийн шинжээч Риз Розофф “Орос, Хятадыг бүслэх Америкийн бодлого” хэмээх нийтлэлдээ бичжээ. “Орос, Хятадын дунд оршдог энэ орон геополитик талаасаа төдийгүй хүн ам цөөн, өргөн уудам нутагтай тул тагнуулын ажиллагаа явуулахад яг тохирсон газар. Монголын шинэ Ерөнхийлөгч ч Америкт боловсрол эзэмшсэн хүн тул татгалзаж чадахгүй байх” хэмээн тэр дурдсан байна. Харин Оросын мэргэжилтнүүд Монгол Улс нутаг дэвсгэрээ Америкийн армид ашиглуулна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дээрх нийтлэл Улаанбаатарыг Бээжин, Москватай харгалдуулах гэсэн оролдлого, өдөөн хатгалга гэж үзэж байгаа бололтой.
Гэвч сүүлийн үеийн байдлыг харахад НАТО үнэхээр манай орныг сонирхож буй мэт ажиглагдах болов. Өнгөрсөн сарын 29-нд манай Батлан хамгаалахын сайд Л.Болд Брюссель хотноо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Клаудио Бизонерьотой уулзаж ярилцсан. Энэ үеэр НАТО Монгол Улсын Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлэн, манай орныг энэ ажиллагааны албан ёсны гишүүн болгон зарласан. Ингэснээр Афганистанд энхийг сахиулагч орны тоо 45-д хүрсэн аж. Мөн НАТО энэ сарын 23-нд Эстонид болох НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад явдлын яамны удирдлагуудын уулзалтад манай төлөөлөгчийг урьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.