Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийг хэлсэндээ хүрэхийг ҮШН санууллаа

Улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн УИХ-ын хаврын чуулган дээр хэлсэн үгтэй холбогдуулан ҮШН-аас өчигдөр мэдэгдэл гаргажээ. Намуудын амласан 1.5 сая төгрөгийг 2011 он гэхэд өгөх ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн учир тэд “хэлсэндээ хүрэхийг” сануулсан байна.
Уг асуудалтай холбогдуулан Амлалт нэхэх ард түмний холбооны үйл ажиллагааг анхнаас нь тус нам дэмжсэн аж. Хүн бүрт 120.000 биш 500.000 төгрөг бэлнээр, үлдсэнийг нь өөр арга хэлбэрээр өгнө гэсэн Засгийн газрын амлалт, шийдвэрийг тэд АНАТХ-ны үйл ажиллагааны үр дүн гэж үзжээ. Бас хувьсгалт тэмцэлд нэгдэхийг уриалсан байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.