Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Занданшатар: МАСЗХ нэрээ өөрчилж, ерөнхийлөгчөө сонгоно

Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны их хурал энэ сарын 21-22-нд болох юм байна.  Энэ хурлаар МАСЗХ нэрээ өөрчлөх  бололтой. Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж,  тэргүүнээ шинээр томилох юм байна.  Энэ талаар МАСЗХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатараас тодрууллаа.
– Нийгмийн ардчиллын аяныг танай холбооноос өнгөрсөн онд зохион байгуулсан. МАХН-ын дүрмийн энэ байгууллагын шинэчлэлийн жил  байсан гэх юм билээ?
-2009 оныг МАСЗХ-ны шинэчлэлийн жил болгож,  холбоог өөрчилж, шинэчлэх зорилт дэвшүүлсэн. Нийгмийн тулгамдсан асуудалд залуучуудынхаа анхаарлыг хандуулахыг зорьж, “Эх оронч Монгол” залуу хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Түүний хүрээнд Монгол, Оросын тус бүр 70 залуу оролцсон “Халхын гол-70” явган аялал зохион байгуулж, залуучуудын боловсролын дэмжих хүрээнд  гадаадад сургалтад хамруулах чиглэлээр үйл ажиллагаа явууллаа. Олон залуу энэ төсөлд хамрагдсан. Хариуцлагтай Монгол залуу төслийн хүрээнд хүчирхийллийн эсрэг сургалт, хар тамхи, хүний наймааны эсрэг хуулийг боловсронгуй болгох, бичил уурхайн орчин, ядарсан нэгэндээ  туслах, Асрамжийн газруудад дэмжлэг үзүүлэх  зэрэг  чиглэлээр тодорхой  ажил зохион байгуулсан.  Иргэний нийгэмтэй хамтран ажиллах чиглэлээр МАСЗХ-ноос  бүтээлч Монгол залуу, эрүүл Монгол залуу, боловсролтой Монгол залуу, хариуцлагатай Монгол залуу, эх оронч Монгол залуу гэсэн таван  бүтээлч санаачилга гаргасан.
-МАСЗХ нэрээ өөрчилж байгаа  гэсэн үү?
-Нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагаа явуулах болсон учраас нэрээ өөрчилнө. Нийгмийн ардчилсан залуучуудын байгууллага гэж солих байх.  Энэ сарын 21-22-нд болох их хурал МАСЗХ-ны шинэчлэлд том өөрчлөлт авчирна гэж найдаж байгаа.
-Өөр ямар асуудал хэлэлцэх вэ. Таныг Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгнө гэж сонссон.
-Үзэл баримтлал, дүрэмдээ өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын зарим асуудал хэлэлцэнэ. 2009 оныхоо ажилд дүгнэлт өгнө. МАСЗХ 35 хүртэлх насны гишүүнчлэлтэй.  Энэ дагуу би холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас  чөлөөлөгдөнө.  Удирдах зөвлөлд ч нэлээн өөрчлөлт орно.
-МАСЗХ-нд ерөнхийлөгч  болох залуу олдохгүй байна гэсэн яриа гарсан байна лээ.
-Холбооны Ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашаад явах боловсролтой, чадалтай олон залуу манай гишүүдийн дунд бий. Нийт гишүүдийн дунд холбооны нэр, дүрэм, зохион байгуулалтын болон ерөнхийлөгчөөр  хэнийг сонгох тухай хэлэлцүүлэг явуулж байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.