Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Эгшиглэн: Олон найзтай болсноо өнөөдөр мэдлээ

Анхны цомгийнхоо ажилд ханцуй шамласан залуу дуучин эгшиглэн, өчигдөр 21 нас хүрлээ. Энэ өдрийг тэрбээр хорвоод мэндэлсэн баярт өдөр гэхээсээ илүү ээжийгээ баярлуулж, ачийг нь бага атугай хариулах ёстой өдөр хэмээн үздэг гэсэн.

-“Өнөөдөр” сонины хамт олны өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Баярлалаа. Өнгөрсөн жилүүдийн адил гэр бүл, ойр дотнынхонтойгоо баяраа даруухан тэмдэглэж байна. Төрсөн өдөр гэдэг миний бодлоор найз нөхдөө урьж, зугаа цэнгэл болгохоос илүүтэй тээж, төрүүлсэн ээжийгээ баярлуулж, нэг өдрийг ч болтугай хамт өнгөрүүлэн, ачийг нь хариулах ёстой эрхэм, чухал өдөр гэж боддог. Тиймээс ч энэ жил өөрийгөө баярлуулах биш, ээжийгээ баярлуулахыг чухалчиллаа.
Нууц биш бол энэ удаад ээжийгээ хэрхэн баярлуулсан бэ?
-Ээж маань одоогоор Америкт байгаа болохоор сайхан мэдээ дуулгаж баярлууллаа.
-Сэтгэлд хамгийн тод хадгалагдан үлдсэн төрсөн өдрөө дурсвал…
-Өнгөрсөн жилийн төрсөн өдөр хамгийн дурсамжтай өнгөрсөн. Мөн л дотнынхоо хүмүүстэй тэмдэглэсэн ч урьд жилүүдийнхээс илүү олон хүн надад баяр хүргэхээр зорин ирсэн нь сайхан санагдсан.
-Эгшиглэн ямар бэлгэнд дуртай вэ?
-Сэтгэл гарган  бичсэн мэссэж байсан ч сайхан санагддаг.
-Энэ жил ямар бэлэг авав?
-Ойр дотнынхон маань сэтгэл догдлуулам үгтэй ил захидал бэлэглэлээ. Өнөөдөр олон арван хүнээс баяр хүргэсэн мэссэж хүлээн авлаа. Тэр үед л “Би ямар олон найз нөхөдтэй болсон юм бэ” гэх бодол төрлөө.
-Багадаа ямар охин байсан бэ?
-Ааштай, хөдөлгөөнтэй охин байсан гэсэн.
-Эгшиглэнгийн хувьд хамгийн сайхан баяр юу вэ?

-Шинэ жил, тэгээд төрсөн өдөр.
-Эцэст нь энэ өдөр төрсөн бусад хүмүүст хандан мэндчилгээ хэлнэ үү.
-Юун түрүүнд нэгдүгээр сарын 14-нд төрсөн хүн бүрт бусдаас онцгой гэдгийг нь сануулмаар санагдаж байна. Энэ дэлхийд хүн болон төрснөөрөө бахархаж яваарай. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

У.ЧИНГҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.