Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

4-р сарын 5-ны жагсаалд оролцохгүй

Иргэдийн шударга Шүүх ТББ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хурлаар ИШШ ТББ хүний эрхийг  хамгаалахын төлөө ажилладаг эрсдэл бүхий этгээдийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Ирланд улсад төвтэй “Front line” олон улсын байгууллагатай хамтран ажиллах болсон гэдгээ мэдэгдлээ.


Мөн ИШШ ТББ 4-р сарын 5-нд цуглаанд оролцохгүй гэдгээ зарлаж байна. Энэ нь оролцохгүй боловч үйл ажиллагааг нь дэмжиж байна гэлээ. Тус байгууллага нь үйл ажиллагааны нөхцөл нь арай өөр зарчмаар явагддаг гэлээ. Энэхүү жагсаал цуглаан нь “УИХ-ыг тараая” гэсэн улс төрийн шинжтэй тэмцэл учир оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Гэхдээ өөрчлөлт хийх шаардлагатай. Гэхдээ яаж хэрхэн  өөрчлөх талаар ярилцахаар 2010.05.29-ны өдөр “Их хурал”-аа зохион байгуулж байгаа юм байна. 
1.    Энэхүү хурлаараа  Хүний эрхийг төриын албан хаагчдын хууль бус үйлдлээс хамгаалах зорилго бүхий “Иргэний хяналтын нэгдсэн сүлжээ” төслийн талаар хэлэлцэх юм байна.
2.    ТББ-ын зүгээс улс төрийн харилцаанд хэрхэн оролцох талаар хэлэлцэх юм байна.
Төрийн албан хаагчийн хууль бус шийдвэр нийгэмд маш муу хор хөнөөлтэй байдаг. Одоогийн зүй тогтол нь маш муу. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Яагаад гэвэл жишээ авахад өмнө нь цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгээд түүнд нь прокурор хяналт тавьж шалгадаг байсан бол одоо прокурор нь эрүүгийн хэрэг үүсгээд өөрөө тэрийгээ хянаж байгаа,  УИХ хууль батлаад түүнийхээ хэрэгжилт нь хяналт тавих тавих ёстой байтал УИХ-ын гишүүд хуулийг хэрэгжүүлж буй Засгийн газартаа давхар харъяалагдаж байгаа зэргийг дурьдаж байлаа.
ИШШ ТББ-ын үйл ажиллагааны гол зорилго нь зөвхөн төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаа шийдвэрээс иргэдийг хамгаалах явдал гэлээ.
Мөн төрийн албан хаагчын гаргасан хууль бус шийдвэрээр хохирсон иргэд бидэнд хандаж тусламж авна уу хэмээн зарлалаа.

Тус ТББ-аас "Иргэний харилцах дэвтэр"-ийг иргэн бүрт хүргэх ажлыг зохион байгуулна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “4-р сарын 5-ны жагсаалд оролцохгүй